Сошиалаар сонин юутай байна вэ?

Хуучирсан мэдээ: 2018.10.14-нд нийтлэгдсэн

Сошиалаар сонин юутай байна вэ?

Сошиалаар сонин юутай байна вэ?

News агентлаг долоо хоногийн ням гаригт “Сошиалаар сонин юутай байна вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Сошиал ертөнцөд мэдээлэл хамгийн хурдан тарж, хүмүүс өөр өөрсдийн саналаа илэрхийлж, бусадтай хуваалцдаг. Тэнд өдөрт нэг, түүнээс ч олон үйл явдал өрнөдөг билээ.

Өдрийн сонинд “Гацууртын Л.Чинбат ганцаараа тариагаа хурааж, бусад нь түүний “Авъяаслаг монголчуу” дээр шав байна” гэсэн нийтлэл гарчээ. Энэ нь мэдээж олон хүний анхаарлыг татаж, жиргээчдийн “хөгжүүлэв”.

  • Ухнаагийн Оргилмаа “Зиа маргааш Авьяаслаг Монголчууд гарна гэж байгаа…манайхаан тэрэн дээр шаваад тариа ногоогоо мартаад "ганц л хүн"-ээ баяжуулдаг бас зарцалдаг гэж шүүмжлүүлээд байгаа шүү дээ мартав аа
  • Ц.Эрдэнэбат @Erdenebatts 62той өвгөнд 20той залуу амьдрах ухаан зааж болдог нь манай твиттерийн гайхамшигтай чанар юм даа.
  • МӨНГӨНТУУЛ.O @MunguntuulO  Заалгах нь хаашаа юм. Гэхдээ 20-той гэлтгүй залуучуудаас сурах юм бас байдаг юм билээ. Надад 16-тай хүүгээсээ сураад авчих юм гараад л байдаг юм даа. Эрт ургасан чихнээс сүүлд ургасан эвэр гэж бас ортой л.
  • Гиймаамээ @Anhilan 30-н жилийн туршлагатай  талбайн инженер хадам аавдаа 2-3 жил аавынхаа зургийн компанид байсан архитектор хүргэн нь барилгын ажил заах гэхийг харж л байлаа. Ийм юм байх л юм байна шүү дээ.

Сүүлийн үеийн залуучууд улс төр, эдийн засаг, нийгмийг дүгнэж, цэгнэдэг болжээ. Ямартай л 20 настай хүүхэд өнгөрсөн 20 жил энэ намууд юу хийсэн юм гээд бичээд сууж байх вэ. Үүнтэй адил зүйлийг жиргээч Парапсихологич @KhunPoojye Тавь гарсан хүнийг хүн сургахгүй таван нохойг зодож болохгүй гээд л байдаг байж билээ. Бид бол ингээд л дуусна хүмүүжихээсээ өнгөрсөн, удахгүй үхээд өгнө гээд л онцолжээ.

  • Bazarsad @BazarsadL Тийм ээ хө. Задарчихсан ухаантай балчрууд тарчигхан мэдлэгтэй ахмадуудад амьдрах арга, баримтлах чигийг нь заагаад сайхан байна аа

Харин нэгэн онгоцны үйлчлэгч m3L4nCh0L14 @Undqk Онгоцонд орж ирж архи ууж агсан тавих нь за дүүрч гэхэд биднийг боол, яашка,зөөгч энэ тэр гэхээ болмоор байх юм.Чи миний нусаа нийгээд хаясан цаасыг хаях ёстой,чи муу боол гэж агсарсан байна шүү дээ, нэг монгол эмэгтэй. Хүн доромжлох хуультай байдаг.Онгоц Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарч,хууль үйлчилж байдаг гэж жиргэжээ. Монголчууд гадны улс оронд бие авч явах, олон нийтийн тээврээр зорчих соёлд суралцах ёстой гэдгийг жиргээчид онцолж байлаа.

  • Догшин Дагина @Mad_AngeI Бааранд орж ирж байна гэж боддог юм байлгүй хаха, гэснээс аймар шингэн дутагдаад байдаг юм ахиухан жүржийн шүүс авмаар байдаг юмаа яавал дээр вэ.
  • Баагий@baagii_nd Нэг хүний хийснийг битгий монголчууд гэж ярь л даа гуйя, 100 төгрөг өгий, танай солонгосын кореан эйрын захирлын охин хэдэн жилийн өмнө та нарыг доромжлоод л байсан шүү дээ
  • ЧинжYY @ChinzorigP Тиймэрхүү хүмүүсийг шууд албадан буулгадаг болчихвол амар.Нэг шүхэр зүүж өгөөд л түлхээд буулгадаг журам санаачлаач.Бид дэмжье
  • TSEKA @Aenkhtsetseg Тийм хүмүүс хаа сайгүй. Өөрийгөө тэгж байгаагаа их лаг гэж боддог байх өө. Хэлэхэд ч үг хайран. Ажлын байранд дээр жоб шэйминг хийх чинь зөрчлийн хуулиар торгодог болсон байна лээ.
  • Batzul Dolgorsuren@Batzuld Ажлаа хийж байгаа хүмүүст дарамттайгаас гадна бусад зорчигчдын амар тайван байдалд халдвал шууд арга хэмжээ авах боломж байхгүй юу. Ийш тийшээ нисэхдээ хажууд ямар хүн суух бол гэж бас л түгшдэг шүү. Үнэртэй уснаас гадна BO эднүүс бас аймар хүмүүс хажууд биш урд ард байхад л яаая
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж