БНСУ-ыг виз хөнгөлөх журмаа эргэн харахыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.14-нд нийтлэгдсэн

БНСУ-ыг виз хөнгөлөх журмаа эргэн харахыг шаарджээ

БНСУ-ыг виз хөнгөлөх журмаа эргэн харахыг шаарджээ

Өмнөд Солонгосын хууль зүйн яамнаас гаргасан мэдээллээр тус улсад визний хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин сууж буй Монгол Улсын иргэдийн тоо өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 15478 болжээ. Тус улсад Монгол Улсаас нийтдээ 44272 иргэн оршин сууж, ажиллаж, суралцаж байгаа аж.

Өмнөд Солонгос улсад оршин суух хууль бус цагаачдыг Тайланд тэргүүлсэн байна. Тус улсад байгаа гадаадын иргэдийн бараг тал хувь нь Хятадын иргэд боловч хууль бус оршин суугчдын тоо ердөө 6,7 хувийг эзэлдэг аж.

Өмнөд Солонгосын хууль зүйн яамнаас мэдээлснээр хууль бусаар оршин суугчдын олонх хувь нь визнээс хөнгөлөх журмаар орж ирсэн аж. Тиймээс засгийн газрыг виз хөнгөлөх хууль, журмаа эргэн харахыг Өмнөд Солонгосын хууль зүйн яамнаас шаарджээ.

Эх сурвалж: The Korea Times

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж