Сэтгүүлчийг хөнөөсний хариуд Саудын Арабыг шийтгэнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.14-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийг хөнөөсний хариуд Саудын Арабыг шийтгэнэ

Сэтгүүлчийг хөнөөсний хариуд Саудын Арабыг шийтгэнэ

Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашогги Турк дахь тус улсын консулын барилга дотор алагдсаныг батлах аудио бичлэг Анкарад бий хэмээн эх сурвалж мэдэгджээ. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчийг Саудын Арабын засгийн газрын оролцоотой хөнөөсөн нь батлагдвал тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч зэвсгийн худалдаагаа зогсооно гэж мэдэгджээ. АНУ-ын иргэншилтэй сэтгүүлч Жамал Хашогги аравдугаар сарын 2-ны өдөр Истамбул дахь Саудын Арабын консулын барилгад орсныхоо дараа сураггүй болсон юм.

АНУ нь Саудын Арабтай холбоотон боловч сэтгүүлчийн хэргээс үүдэн Дональд Трамп дотоод гадаадаас маш их дарамт, шахалтад байгаа аж. Гэтэл АНУ нь Саудын Арабтай 110 тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулахаар яригдаж байгаа аж. Сэтгүүлчийн хэргийн талаар Дональд Трамп энэ амралтын өдрөөр Саудын Арабын Салман хаантай ярилцах гэнэ.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж