Уйгуруудыг Хятадын соёлд уусгах бодлогыг үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.14-нд нийтлэгдсэн

Уйгуруудыг Хятадын соёлд уусгах бодлогыг үргэлжлүүлнэ

Уйгуруудыг Хятадын соёлд уусгах бодлогыг үргэлжлүүлнэ

Исламын шашинтан уйгур үндэстнийг Хятадын соёлд уусгах бодлогыг үргэлжлүүлж, үндэстэн хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх хэрэгтэй хэмээн Бээжингийн удирдлагууд мэдэгджээ. Уйгур үндэстэн оршин суух Шинжаанд шашны шинэ бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн Хятадын Коммунист намын нэгдсэн хүчний ажилчдын албаны дарга Юү Цюань мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Шинжаан-Уйгурт айлчилсан аж.

Шинжаан-Уйгурыг өөртөө бүрэн уусгах, хяналтаа бүрэн тогтоохын тулд хятад иргэдийг тус бүсэд олноор нь  суурьшуулснаас уйгур болон хан үндэстний хооронд зөрчил, мөргөлдөөн гардаг байна.

Шинжаан-Уйгурт исламын шашинтныг олноор нь баривчлан хорих, хяналтын камераар хянах зэргээр хүний эрхийг зөрчсөн үйлдэл нь АНУ тэргүүтэй олон улсаас шүүмжлэл дагуулдаг. Харин Бээжингийн эрх баригчид исламын салан тусгаарлагчид, террористуудын аюул, заналхийллийн эсрэг хатуу арга хэмжээ авдаг хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж