Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурчээ.
Тодруулбал, 2018 оны III улирлын үнэ ханшийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Сонгинохайрхан дүүрэгт 0.4 хувь буурч
- Баянгол, Баянзүрх дүүрэгт 0.1 хувиар буурч
- Чингэлтэй дүүрэгт 0.1 хувь өссөн
- Хан-Уул дүүрэгт 0.4 хувиар өссөн
- Сүхбаатар дүүрэгт өөрчлөлтгүй байна.
Орон сууц ашиглалтад орсон хугацаанаас хамаарч харьцуулбал, 1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ буурч, 1970-2001 оны орон сууцных Хан-Уул дүүрэгт өөрчлөлтгүй, бусад дүүрэгт 0.1-0.4 хувиар буурчээ. Харин 2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных Сонгинохайрхан дүүрэгт өөрчлөлтгүй, Баянгол дүүрэгт 0.1 хувиар буурч, харин бусад дүүрэгт 0.2-1.4 хувиар өссөн байна.
Т.НОМИН
Холбоотой мэдээ