Олимпийн аварга Л.Вонн зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2018.10.14-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга Л.Вонн зодог тайлна

Олимпийн аварга Л.Вонн зодог тайлна

Уулын цанын шилдэг тамирчин, олимп, дэлхийн аварга, дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга 33 настай АНУ-ын тамирчин Л.Вонн ирэх улирлыг өндөрлүүлээд зодог тайлна гэдгээ мэдэгдлээ. Л.Вонн бол АНУ-аас төрөн гарсан хамгийн алдартай уулын цанын тамирчин бөгөөд дэлхийн цомын карьертаа нийт 82 ялалт байгуулсан байдаг ба ирэх улирлын турш таван түрүү хүртэж чадвал дэлхийн цомын түүхэнд бүх цаг үеийн хамгийн олон түрүү хүртсэн уулын цаначин болон үлдэх боломжтой. Түүний хүсэл бол уулын цанын дэлхийн цомд нийт 86 гараанд түрүүлж бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмшиж буй Шведийн домогт цаначин И.Стенмаркын амжилтыг эвдэх юм. Энэ нь ч бодитоор биелэх боломж бүрдээд буй.

Нэгдсэн Улсын уулын цанын нүүр царай болсон Л.Вонн 2002 онд карьераа эхлүүлж байсан бөгөөд 16 улирал уралдахдаа 137 удаа шагналын тавцан дээр гарахдаа 82 удаад нь түрүүлсэн байдаг. Үүнээс гадна 2010 оны Ванкуверын олимпийн наадамд доунхилл төрөлд алт, супер-жи төрөлд хүрэл медаль хүртсэн бол сүүлд 2018 оны Пёнчаны олимпийн наадамд үндсэн төрөл болох доунхилл төрөлдөө хүрэл медаль хүртсэн. Мөн ДАШТ-нээс хошой алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж