“Гоёо” компанийн ээрмэлийн үйлдвэрт барилгын ажил гүйцэтгэж байсан ажилтнууд хордож, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн Баасан гаригийн шөнө гарсан билээ. Урьдчилсан байдлаар барилгын ажилд ашигласан нүүрстөрөгчийн дутуу исэл болон шатахууны хавсарсан хордсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Ийн хордсоны улмаас нэг хүн нас барж, 15 хүнд толгой өвдөх, дотор муухайрах зэрэг хордлогын шинж тэмдэг илэрчээ. Тэдэнд үзлэг, шинжилгээ хийгээд, хоёр хүнийг Хордлогын төвд хэвтүүлжээ.
Сануулахад, Хордсон ажилчид “Гоёо” компанийн ээрмэлийн үйлдвэрт гэрээгээр засвар хийж байсан “Мөнх харш” компанийн ажилчид байсан аж. Харин ээрмэлийн үйлдвэрийн үндсэн ажилчид өөр өрөөнд ажиллаж байсан гэх мэдээлэл байна. Тэдний хоёрт нь хордлогын шинж илэрч, эмнэлэгт хандсан бөгөөд нэг нь эмнэлгээс гарч, нөгөө нь үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Т.НОМИН
Холбоотой мэдээ