Өнөөдөр хагас шигшээ тоглолттой

Хуучирсан мэдээ: 2018.10.13-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хагас шигшээ тоглолттой

Өнөөдөр хагас шигшээ тоглолттой

БНХАУ-ын Шанхай хотноо болж буй АТР Мастерс тэмцээний хагас шигшээгийн тоглолт өнөөдөр /2018.10.13/ болно. Улаанбаатарын цагаар 16.30 цагт А.Зверев болон Н.Жокович нар тоглох бол 20.00 цагт Р.Федерер Хорватын Б.Коричтой тоглоно.

Дунд шөвөгт Шанхайн мастерс тэмцээний гурван удаагийн аварга Н.Жокович өндөр залуу Африкийн К.Андерсоныг, А.Зверев Британий К.Эдмундыг хожсон. Харин Р.Федерер Японы К.Нишикориг хожсон бол Б.Корич Австралийн ахмад теннисчинг буулгаж авсан.

Хагас шигшээд учраа таарсан Н.Жокович болон Германы өсч яваа залуу теннисчин А.Зверев нар өмнө нь нэг удаа таарч тоглосон. Өнгөрсөн оны АТР мастерс зэрэглэлийн Италийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтонд А.Зверев 6:4, 6:3 харьцаатай хожиж, анхны бөгөөд хамгийн том тэмцээндээ түрүүлсэн байдаг. Ромын мастерст алдарт Н.Жоковичийг хожиж түрүүлснээр АТР Мастерс тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу теннисчин болсон. Тэгвэл энэ удаа хоёр теннисчин Шанхайд хоёр дахь удаагаа таарч байна. Мэдээж Н.Жокович хариугаа авахын төлөө тоглоно.

Тэгвэл 37 настай ахмад теннисчин алдарт Р.Федерер Хорватын 21 настай залуу теннисчин Б.Коричтой тоглоно. Хоёр теннисчин өмнө нь гурван удаа таарч тоглоход Р.Федерер 2:1 харьцаатай ялалт байгуулсан бол Б.Корич ганц хожил авахдаа энэ оны Германы Халлегийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолт байсан юм. Тус тоглолт маш сонирхолтой болсон бөгөөд эхний сетэд тай-брейкээр Хорват теннисчин хожсон бол дараагийн сетэд Р.Федерер хожсон. Ингээд шийдвэрлэх сетэд залуу хүү 6:2 харьцаагаар алдарт теннисчинг буулган авч АТР-н карьерын хоёр дахь цомоо хүртэж байсан.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж