Улирлын өмнө: Виннипег Жетс баг

Хуучирсан мэдээ: 2018.10.13-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Виннипег Жетс баг

Улирлын өмнө: Виннипег Жетс баг

Хуучин Атланта Трэшерс багийг Канадын “True North Sports& Entertainment” компани 2011 онд худалдаж авснаар Канадын Манитоба мужийн Виннипег хот Кевбек муж, Онтарио муж, Альберта муж, Бритиш Колумбиа мужууудын адилаар дахин нэг муж багтай болсон түүхтэй.

Багийн шинэ түүх 2011 онд эхэлснээс хойш долоог улирлыг үдэхдээ хамгийн өндөр амжилтаа өнгөрсөн улиралд үзүүлж плэй-оффын хагас шигшээ буюу бүсийн аваргын төлөө шалгарсан.

Байгуулагдаад долоон жил болохдоо плэй-оффт ганцхан удаа л шалгарч байсан Виннипег Жетс багийн хувьд өнгөрсөн улирлын амжилт бол том дэвшилж байсан юм. Улирлын турш 52 хожил авч 114 оноо авсан нь ҮХЛ-н 31 багуудаас хоёрдугаарт орох амжилт болсон. Тэдний улиралд үзүүлсэн амжилт зүгээр нэг тохиолдлын байгаагүй гэдгийг Виннипег Жетс багийн залуус харуулж плэй-оффын эхний шатанд Миннесота Уайлд багийг 4:1-ээр, 2-р шатанд Нэшвилл Предаторс багийг 4:3 харьцаатай хожиж бүсийн аваргын төлөө шалгарч чадсан. Тэдний амжилтыг лигийн шинэ цэрэг Вегас Голден Найтс баг плэй-оффын хагас шигшээд зогсоосон. Багийн энэ амжилт бол ахлагч Б.Уилер, М.Шайфли, П.Лайн, хаалгач К.Хеллебайк, рүүки тоглогч К.Коннор нарын тоглогчид онцгой сайн байсныг онцлох ёстой. Хамгаалагч Д.Бафлин болон М.Шайфли нар гол тоглогчид бэртээгүй байсан бол бүр ч хол явах боломжтой байсан ч байж болно.

  • Багаас явсан тоглогчид: Й.Армиа, С.Мэйсон хоюулаа Монерал Канадиенс руу, чөлөөт агентаар П.Стастни Вегас Голден Найтс руу
  • Багт ирсэн тоглогчид: Н.Кердилес Анахайм Даксаас

Виннипег Жетс баг их хөдөлгөөн хийгээгүй бөгөөд нөөц багийн болон багт төдийлөн үүрэггүй зарим тоглогчдыг чөлөөлсөн бол чөлөөт агентаас ганц нэгэн тоглогч авсан. Гэхдээ эдгээр шилжилтүүд төдийлөн нөлөөлөхүйц тоглогчид биш юм. Харин багийн хаалгач К.Хеллебайктай 6 жилийн 37 сая, ахлагч Б.Уилертэй 5 жилийн 41 сая ам.долларын шинэчилсэн гэрээнд гарын үсэг зураад байна. Өдгөөгийн Виннипег Жетс багийн ирээдүй гэрэлтэй харагдаж байгаа. Дасгалжуулагч П.Морис бол ҮХЛ-т олон жил баг удирдаж байгаа туршлагатай, дээр нь баг лигтээ харьцангуй залуу тоглогчидтой байна. Багийн хамгийн ахмад настай тоглогч нь 33 настай хамгаалагч Д.Бафлин юм. Ерөнхийдөө багийн залуус ид ирэн дээрээ жагсаж буй тоглогчид байна.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

I лайн:

  • К.Коннор – М.Шайфли – Б.Уилер
  • Ж.Морриссев – Й.Троуба

II лайн:

  • Н.Элерс – Б.Литтле – П.Лайн
  • Б.Чиарот – Д.Бафлин

III лайн:

  • К.Весалайнен – Ж.Рослович – М.Перреулт
  • Ж.Морроу – Т.Мьер

Өнгөрсөн улиралд П.Лайн болон М.Шайфли нар тун сайн хослолыг бий болгож байсан. Хэрвээ энэ жил бэртэл гэмтэлгүй байж чадвал П.Лайн-М.Шайфли эсвэл Б.Уилер-М.Шайфли нарын шилдэг довтолгооны хослол хамгаалагчдын толгойны өвчин болж болох юм. Виннипег Жетс баг амжилтаа давтах боломжтой. Багийн хамгаалалтын шугам өнгөрсөн жилийнх шиг ажиллаж чадвал плэй-оффт шалгарах бол үнэндээ асуудал алга. Өнгөрсөн улиралд +56 гоолтой өндөрлүүлсэн нь лигийн багуудаас +60 оноотой өндөрлүүлсэн Тампа Бэй Лайтнинг багийн ард орох амжилт байсан юм. Урдаа бол хангалттай гоол оруулах чадвартай тоглогчидтой, харин хойноо хамгаалалт, хамгаалалт, хамгаалалт. Өнгөрсөн улирлынх шигээ л тоглох хэрэгтэй байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж