Есөн уулчин амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.13-нд нийтлэгдсэн

Есөн уулчин амь насаа алджээ

Есөн уулчин амь насаа алджээ

Непалийн баруун хэсэгт орших Гималайн оргил руу авирч байсан есөн уулчин хүчтэй цасан шуурганд өртөн нас барсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Өмнөд Солонгосын таван уулчнаас бүрдсэн баг болон тэднийг газарчилж байсан Непалийн дөрвөн газарчин Гүржа уулын бэлд байрлаж байхад хүчтэй цасан шуурга болсны улмаас нас баржээ. Яаралтай тусламжийн нисдэг тэрэг очиход найман уулчны цогцос цасан нурангид дарагдсан байдалтай олдсон бол нэг уулчин олдоогүй ажээ. Цаг агаарын байдлаас үзвэл алга болсон уулчин амьд байх боломжгүй гэж үзэж байгаа юм байна.

Орон нутгийн эх сурвалжийн хэлснээр нас барсан уулчдын нэг Өмнөд Солонгосын уулчин Ким Чан Хо нь дэлхийн хамгийн өндөр 14 оргилд хүчилтөрөгчийн багажгүйгээр маш хурдан гарч чадсан уулчин байжээ. Нас барсан уулчид 7183 метр өндөр уулын 3500 метрт байрлаж байсан аж. Тэдний байрлаж байсан газраас хамгийн ойрхон тосгон нэг өдрийн зайтай байсан гэв.

 Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж