Монгол хүн анх удаа “Оскар”-ын шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.13-нд нийтлэгдсэн

Монгол хүн анх удаа “Оскар”-ын шагнал хүртжээ

Монгол хүн анх удаа “Оскар”-ын шагнал хүртжээ

Оюутны Оскарын шагнал гардуулах 45 дахь удаагийн ёслол өчигдөр /2018.10.12/ боллоо. Тус наадмын баримтат киноны төрөлд “Нүүдэлчдийн эмч” бүтээлээрээ Б.Март гэх монгол бүсгүй оролцож түрүүлжээ. Тэрбээр АНУ-ын Хэрдфордширийн их сургуулийг кино урлагийн чиглэлээр өнгөрсөн жил төгссөн байна. Түүний бүтээсэн “Нүүдэлчдийн эмч” баримтат кино нь Монголын говьд амьдарч буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд хэдий техник хэрэгсэл, хангамж тааруу ч өөрийн нөөц бололцоогоо дайчлан Монголын эрс тэс уур амьсгал, өдөр шөнийг үл ажран өргөн уудам элсэн шаргал говийг туулж буй өрхийн эмчийн тухай өгүүлэх аж.

Түүний нөхөр А.Түвшин кино зохиолыг найруулсан гэнэ. Мөн Б.Мартын магистрын дипломын ажил нь Холливүүдийн олон улсын баримтат киноны наадмаас шагнал хүртсэн байна.

“Би монгол хүн. Өөрийн улсын соёл уламжлалыг дэлхийд сурталчлан таниулахыг үргэлж мөрөөддөг байлаа. Ямар сэдвээр кино хийх тухай маш удаан бодсон. Маш олон санаа байсан. Эгч минь монголын говийн аймагт өрхийн эмчийн ажил хийдэг. Нэг өдөр эгч минь надад ажлынхаа тухай ярьсан. Тэгээд л би энэ киноныхоо санааг олсон юм.Энэ шагналыг хүртсэндээ маш их баяртай байна” хэмээн Б.Март шагнал гардуулах ёслол дээр хэлжээ.

“Нүүдэлчдийн эмч” киногоо Оскарын богино хэмжээний баримтат киноны төрөлд илгээхээр болсон тухайгаа тэрбээр хэлсэн байна. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд нийт 1582 бүтээл өрсөлджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ГайхмаарГайхмаар
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж