Газар зүйн сонирхолтой баримтууд

Хуучирсан мэдээ: 2018.10.13-нд нийтлэгдсэн

Газар зүйн сонирхолтой баримтууд

Газар зүйн сонирхолтой баримтууд

Бид дэлхий хэмээх гариг дээр төрсөн гэдгээ л мэддэг боловч ямар үзэсгэлэнтэй, хачирхалтай гариг дээр амьдардаг гэдгээ хүн бүр төдийлөн сайн мэддэггүй. Зуу зуун жил хүн төрөлхтөн эх дэлхийгээ судалсаар ирсэн боловч нууц нь тайлагдаагүй оньсогууд байсаар л байдаг. Эх дэлхийн тухай итгэмээргүй бас сонирхолтой 20 баримтыг хүргэж байна.

  1. “Los Angeles” хотын бүтэн нэр нь “El Pueblo De Nuestra Senora la Reina de Los Angeles de Porciuncula”
  2. Туркийн Истанбул хот хоёр тивийн газар нутаг дээр оршдог цорын ганц хот.
  3. Науру улс албан ёсны нийслэлгүй цорын ганц улс.
  4. Дэлхий хамгийн өндөр 25 оргилын 19 нь Гималайд байдаг.
  5. Хятад улс 14 улстай хиллэдэг.
  6. Дэлхийн хамгийн урт нэртэй тосгон “Llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch”. Энэ нь Уэлс дэх нэгэн тосгоны нэр бөгөөд нэрний утга нь “Улаан агуйн Тисилио гэгээнтний сүм болон хурдан эргүүлэгний хажуугийн цагаан самрын хөндий дэх Мэри гэгээнтний сүм” ажээ.
  7. Саудын Араб улсад ганц ч гол байдаггүй
  8. Хамгийн богино нэртэй газрын нэр “A”. Скандинав хэлээр энэ нь “гол” гэсэн үг гэнэ.
  9. Гималайн нуруу жилд 1,5 сантиметрээр өндөр болж байдаг.
  10. Таж Махал дээгүүр онгоц нисэхийг хориглодог.
  11. Австрали тив сарнаас том.
  12. Орос улс 11 цагийн бүсэд хуваагддаг. Оросын нэг захад хүмүүс өглөөний цайгаа ууж байхад нөгөө захад оройн хоолоо зооглож байдаг.
  13. Дэлхийн хамгийн том гол болох Амазон гол дээгүүр ганц ч гүүр байдаггүй.
  14. Дэлхийн хамгийн том газар нутагтай хот “Хөлөнбуйр”. Нийт 263,953 мкв газар нутагтай.
  15. Дэлхийн цөмийн температур нарны температуртай адилхан.
  16. Хүн төрөлхтөн далай тэнгисийн зөвхөн таван хувийг л судалж илрүүлсэн байдаг.
  17. Антарктидад дэлхийн мөсний 90 хувь, цэнгэг усны 70 хувь байдаг.
  18. Байгаль нуур дэлхийн шингэн буюу хөлдөөгүй цэвэр усны 20 хувийг дангаараа эзэлдэг.
  19. Дэлхий дээрх амьд биетийн 80 хувь нь зургаан хөлтэй.
  20. Нийт усны ердөө 000,3 хувийг хүн төрөлхтөн хэрэглэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж