Бид дэлхий хэмээх гариг дээр төрсөн гэдгээ л мэддэг боловч ямар үзэсгэлэнтэй, хачирхалтай гариг дээр амьдардаг гэдгээ хүн бүр төдийлөн сайн мэддэггүй. Зуу зуун жил хүн төрөлхтөн эх дэлхийгээ судалсаар ирсэн боловч нууц нь тайлагдаагүй оньсогууд байсаар л байдаг. Эх дэлхийн тухай итгэмээргүй бас сонирхолтой 20 баримтыг хүргэж байна.
- “Los Angeles” хотын бүтэн нэр нь “El Pueblo De Nuestra Senora la Reina de Los Angeles de Porciuncula”
- Туркийн Истанбул хот хоёр тивийн газар нутаг дээр оршдог цорын ганц хот.
- Науру улс албан ёсны нийслэлгүй цорын ганц улс.
- Дэлхий хамгийн өндөр 25 оргилын 19 нь Гималайд байдаг.
- Хятад улс 14 улстай хиллэдэг.
- Дэлхийн хамгийн урт нэртэй тосгон “Llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch”. Энэ нь Уэлс дэх нэгэн тосгоны нэр бөгөөд нэрний утга нь “Улаан агуйн Тисилио гэгээнтний сүм болон хурдан эргүүлэгний хажуугийн цагаан самрын хөндий дэх Мэри гэгээнтний сүм” ажээ.
- Саудын Араб улсад ганц ч гол байдаггүй
- Хамгийн богино нэртэй газрын нэр “A”. Скандинав хэлээр энэ нь “гол” гэсэн үг гэнэ.
- Гималайн нуруу жилд 1,5 сантиметрээр өндөр болж байдаг.
- Таж Махал дээгүүр онгоц нисэхийг хориглодог.
- Австрали тив сарнаас том.
- Орос улс 11 цагийн бүсэд хуваагддаг. Оросын нэг захад хүмүүс өглөөний цайгаа ууж байхад нөгөө захад оройн хоолоо зооглож байдаг.
- Дэлхийн хамгийн том гол болох Амазон гол дээгүүр ганц ч гүүр байдаггүй.
- Дэлхийн хамгийн том газар нутагтай хот “Хөлөнбуйр”. Нийт 263,953 мкв газар нутагтай.
- Дэлхийн цөмийн температур нарны температуртай адилхан.
- Хүн төрөлхтөн далай тэнгисийн зөвхөн таван хувийг л судалж илрүүлсэн байдаг.
- Антарктидад дэлхийн мөсний 90 хувь, цэнгэг усны 70 хувь байдаг.
- Байгаль нуур дэлхийн шингэн буюу хөлдөөгүй цэвэр усны 20 хувийг дангаараа эзэлдэг.
- Дэлхий дээрх амьд биетийн 80 хувь нь зургаан хөлтэй.
- Нийт усны ердөө 000,3 хувийг хүн төрөлхтөн хэрэглэдэг.
Холбоотой мэдээ