“Дугуйн баяр 2018” өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.13-нд нийтлэгдсэн

“Дугуйн баяр 2018” өдөрлөг болж байна

“Дугуйн баяр 2018” өдөрлөг болж байна

Биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл аж төрөх дадал, хэвшил олгох хүрээнд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор өнөөдөр /2018.10.13/ Дугуйн баяр 2018” өдөрлөгийг зохион байгуулж байна.

“Дугуйн баяр 2018” өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс – Их тэнгэрийн ам – Маршалын гүүр – Скай резорт гэсэн чиглэлийн дугуйн парадаар эхэлж, уралдаан тэмцээн зохион байгуулж байна.

Өдөрлөгийг нээж, Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү үг хэллээ.

Тэрбээр “Манай холбоо дэргэдээ 40 гишүүн салбар, клуб, баг болон 350 гаруй гишүүнтэй. Өнөөдөр л гэхэд Хэнтий аймагт залуучуудын уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн, мөн Увс аймагт уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээнүүд болж байна. Бидний хувьд 2019 онд хариуцлагатай байх он жил бөгөөд олимпийн эрх авахын төлөө тамирчдаа дэмжин ажиллаж, олон уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулж байна. Зөвхөн мэргэжлийн дугуйн спортыг хөгжүүлэхээс гадна сонирхогчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч эхэлсэн. Өнөөдөр улсын хэмжээнд 15 мянга орчим хүн тогтмол дугуй унадаг гэсэн судалгаанаас харахад энэ төрлийн спорт өргөн хүрээнд хөгжих ирээдүй бий” хэмээв. Мөн энэ онд Монголын дугуйн холбооны тамирчид олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцсоныг онцлов.

Тодруулбал, Азийн АШТ-ээс Засмал замын дугуйгаар Under-23 ангиллын төрлөөс ОУХМ С.Жамбалжамц мөнгөн медаль, мөн Track төрлөөс ОУХМ Б.Тэгшбаяр хүрэл медаль хүртсэн нь Монгол Улсын хэмжээнд анх удаагийн амжилтууд болон тэмдэглэгджээ. Түүнчлэн саяхан болсон Ази, Номхон далайн орнуудын мастеруудын анхны наадмаас ОУХМ Т.Пүрэвдорж 60, 70 насны ангилалд хошой алтан медаль хүртсэн нь Монголын дугуйн түүхэнд шинэ хуудас нээсэн аж.

“Дугуйн баяр 2018” өдөрлөг дугуйн парад, бүх насны хүмүүсийн уулын дугуйн тэмцээн, Экстрем Трэйлын УАШТ зэрэг сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын дугуйн тэмцээнүүд болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж