Охидын биеийг үнэлүүлсэн хэргийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2015.01.17-нд нийтлэгдсэн

Охидын биеийг үнэлүүлсэн хэргийг шүүнэ

-Мөрдөн байцаалтын явцад Б.Баатарсүрэн нар насанд хүрээгүй охидыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд аваачин, биеийг нь үнэлүүлсэн болохыг илрүүлжээ-

Насанд хүрээгүй охидын биеийг нь үнэлүүлж, худалдаалсан байж болзошгүй Б.Баатарсүрэн, Д.Ганболд Д.Эрдэнэчулуун нарын хэргийг энэ сарын 21-нд анхан шатны шүүхэд шүүнэ.

Шүүгдэгч Б.Баатарсүрэн нар нь насанд хүрээгүй дөрвөн охиныг Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” гэх газарт орших “Цэцээ гүн” буудалд аваачин, биеийг нь үнэлүүлдэг байсан болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 113, 124 дүгээр зүйл заалт буюу мөлжих зорилгоор эмзэг байдлыг нь ашиглан биеийг нь худалдаалсан,  биеэ үнэлэхэд татан оролцуулсан хэрэгт буруутгаад байгаа аж.

Энэ хэргийг өмнө нь анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэж, Б.Баатарсүрэнд гурван жил, Д.Ганболдод 2.6 жилийн хорих ял оноон, Д.Эрдэнэчулуунд 400 цагийн албадан ажиллах шийтгэл оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаан хянан шийдвэрлэх шийдвэр гаргаснаар ийнхүү дахин шүүхээр болж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж