Фэйсбүүк 29 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг дахин алдлаа | News.MN

Фэйсбүүк 29 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг дахин алдлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.13-нд нийтлэгдсэн

Фэйсбүүк 29 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг дахин алдлаа

Фэйсбүүк 29 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг дахин алдлаа

Дэлхийн хамгийн том цахим сүлжээ болох фэйсбүүк дахин 29 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсанаа өчигдөр /2018.10.12/ мэдээлжээ. Эдгээрээс 15 сая хэрэглэгч утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг мэдээллүүдээ алдсан бол үлдсэн 14 сая нь нас хүйс, үндэс угсаа, ажил мэргэжил, фэйсбүүкт ямар төхөөрөмжөөс ордог, хамгийн сүүлд юуны тухай мэдээлэл хайсан зэрэг маш дэлгэрэнгүй мэдээллээ алдсан гэжээ.

Хоёрхон долоо хоногийн өмнө 50 сая фэйсбүүк хаяг кибер халдлагад өртсөн тухай мэдээлж байсан билээ.

Хакерууд хулгайлсан мэдээллээ хэрхэн ашиглах нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ. Үүнээс гадна худал мэдээлэл тарааж байсан 559 хуудас, 251 хаягийг устгасан тухайгаа мэдээлжээ. Дээрх хаягууд нь бүгд Америк хаягууд байсан байна.

Та энд дарж таны хаяг халдлагад өртсөн эсэхийг шалгаарай.

Хэрвээ дараах зурган дээрх шиг мэдээлэл гарч ирвэл таны хаяг ямар нэгэн халдлагад өртөөгүй гэсэн үг юм байна.

Харин доорх мэдээлэл гарч ирвэл та дээр дурдсан 29 сая хэрэглэгчийн нэг болж таны хаяг халдлагад өртжээ гэсэн үг ажээ.   

Эх сурвалж: WIRED.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бүгд Facebookгүй бол 2018-10-13 66.181.181.156

Хэрэггүй

Avatar

Gg 2018-10-13 66.181.161.73

Amerikchuud facebookiig tagnuuliin zorilgoor ashigadag. Moroo ballahiin tuld hakkeruudiig oorsdoo zohion baiguulsaar irsen.

Avatar

Зочин 2018-10-13 122.201.28.15

Facebook haagdval taarna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж