Дэлхийн хамгийн том цахим сүлжээ болох фэйсбүүк дахин 29 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсанаа өчигдөр /2018.10.12/ мэдээлжээ. Эдгээрээс 15 сая хэрэглэгч утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг мэдээллүүдээ алдсан бол үлдсэн 14 сая нь нас хүйс, үндэс угсаа, ажил мэргэжил, фэйсбүүкт ямар төхөөрөмжөөс ордог, хамгийн сүүлд юуны тухай мэдээлэл хайсан зэрэг маш дэлгэрэнгүй мэдээллээ алдсан гэжээ.
Хоёрхон долоо хоногийн өмнө 50 сая фэйсбүүк хаяг кибер халдлагад өртсөн тухай мэдээлж байсан билээ.
Хакерууд хулгайлсан мэдээллээ хэрхэн ашиглах нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ. Үүнээс гадна худал мэдээлэл тарааж байсан 559 хуудас, 251 хаягийг устгасан тухайгаа мэдээлжээ. Дээрх хаягууд нь бүгд Америк хаягууд байсан байна.
Та энд дарж таны хаяг халдлагад өртсөн эсэхийг шалгаарай.
Хэрвээ дараах зурган дээрх шиг мэдээлэл гарч ирвэл таны хаяг ямар нэгэн халдлагад өртөөгүй гэсэн үг юм байна.
Харин доорх мэдээлэл гарч ирвэл та дээр дурдсан 29 сая хэрэглэгчийн нэг болж таны хаяг халдлагад өртжээ гэсэн үг ажээ.
Эх сурвалж: WIRED.COM