Саяхны нэгэн шинэ судалгаагаар италичуудын 60 хувь нь огт ном уншдаггүй гэсэн үзүүлэлт гарсныг The Local сонин онцолжээ. Италичуудын 41 хувь нь 2014 онд ядаж ганц ном уншсан гэсэн ангилалд багтсан байна. Энэ үзүүлэлт 2010 онд 47 хувьтай байжээ.
Италийн хойд нутгийнхны 49 хувь нь ном унших дуртай бол өмнөд нутгийнхны дөнгөж 29 хувь нь ном уншдаг аж. Итали айл өрхүүдийн 10 хувь нь гэртээ номын сангүй бол гэртээ 400 гаруй номтой айлын бараг тавны нэг нь жилдээ ганц ч удаа ном сөхөж хараагүй байх зэрэг сонирхолтой тоо баримтыг судалгаагаар харуулжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР