Япон улсын дараагийн эзэн хааныг хаан ширээнд залах өдрийг баярын өдөр болгохоор болсон тухай Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ мэдэгджээ. 2019 оны тавдугаар сарын нэгний өдөр одоогийн эзэн хаан Акихитогийн хүү Нарухито хаан ширээнд суух юм. Мэдээллийн “Жижи” агентлагийн мэдээлснээр тус өөрчлөлтийг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулна гэжээ.
Тухайн өдөр Япон улс даяар 10 хоног амрах бөгөөд энэ нь зөвхөн 2019 онд л баярын өдөр болгон тэмдэглэх юм байна. Учир нь одоогийн эзэн хаан Акихито нас өндөр болж улс орны чухал асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох боломжгүй болж байгаа учир өөрийн хүсэлтээр хаан ширээнээс бууж байгаа ажээ. Энэ нь Японы түүхэнд сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд эзэн хаан хаан ширээнээс өөрийн хүсэлтээр бууж буй анхны тохиолдол болж байгаа юм.
Эзэн хаан Акихито ирэх 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр хаан ширээнээс бууж маргааш өдөр нь түүний 58 настай том хүү Нарухито эзэн хаан болно.
Эх сурвалж: Kyodonews