Манай улсын хилээр 4.6 сая зорчигч нэвтэрчээ | News.MN

Манай улсын хилээр 4.6 сая зорчигч нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.13-нд нийтлэгдсэн

Манай улсын хилээр 4.6 сая зорчигч нэвтэрчээ

Манай улсын хилээр 4.6 сая зорчигч нэвтэрчээ

Манай улсын хилээр 2018 оны эхний есөн сард давхардсан тоогоор 4.6 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 68.2 (1.5%) мянгаар өсчээ. Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын 38.7 хувь нь Замын-Yүд, 18.7 хувь нь Буянт-Ухаа, 11.8 хувь нь Гашуунсухайт, 11.4 хувь нь Алтанбулаг, 5.9 хувь нь Шивээхүрэн, 13.5 хувь нь бусад боомтоор орсон аж.

Улсын хилээр 2018 оны эхний есөн сард гадаадын 485.6 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 45.7 (10.4%) мянгаар өсчээ.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 34.1 хувийг БНХАУ-ын иргэд, 21.0 хувийг ОХУ-ын иргэд, 15.8 хувийг БНСУ-ын иргэд, 3.8 хувийг Япон улсын иргэд, 3.4 хувийг АНУ-ын иргэд, 2.9 хувийг Казахстан улсын иргэд, 19.0 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.

Манай улсын давхардсан тоогоор 1.8 сая иргэн 2018 оны эхний есөн сард гадаадад зорчсоноос 1.3 (71.9%) сая нь хувийн журмаар зорчжээ.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-13 103.229.122.31

Яанаа яасан олон юм бэ. Ингээд байвал Монгол ялахгvй болчихож мэдэх нь ээ. Хилээ хаавал яасан юм бэ

Avatar

Болд 2018-10-13 202.126.89.29

х***а нар ирээд тэгээд гардаггүй монгол авгай аваад нуугдчихдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж