Аравдугаар сарын 12-ны байдлаар 46.3 мянган га-г ангилан хадаж, нийт 194.7 мянган га-гаас 266.3 мянган тонн үр тариа, 12.5 мянган га-гаас 158.6 мянган тонн төмс, 7.6 мянган га-гаас 88.1 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 57 хувь, төмсний 96.1 хувь, хүнсний ногооны 92.4 хувь, тэжээлийн 51.7 хувь, тосны ургамлын 30.2 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 65.5 хувьтай явагдаж байна.
Аравдугаар сарын 9-нд буюу өнгөрөгч Мягмар гарагт Ургацын штабаас ирүүлсэн мэдээгээр ургац хураалт 58 хувьтай байсан бол гурван өдрийн дараах байдлаар энэ хувь 7.5 хувиар өссөн нь ургац хураалтын ажил эрчимжиж байгааг харуулж байна. Хүснэгтээр ургацын хэмжээ өссөн үзүүлэлтийг харьцуулан харууллаа.
Д/Д | Таримлын төрөл | 10.09-ний байдлаар ургацын хэмжээ (тонн) | 10.12-ны байдлаар ургацын хэмжээ (тонн)
| Өссөн үзүүлэлт (тонн) |
1. | Үр тариа | 213822 | 266347 | 52525 |
2. | Төмс | 156917 | 158674 | 1757 |
3. | Хүнсний ногоо | 84495 | 88160 | 3665 |
4. | Тэжээл | 66512 | 79687 | 14175 |
5. | Тосны ургамал | 8642 | 9806 | 1164 |
Ургац тээвэрт ажиллах хүнд даацын авто машины хүрэлцээг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлэх, ургацад ажиллаж буй цэргийн алба хаагчдын ажиллах хугацааг сунгахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Бадрал нарт даалгасан бол үр тариаг төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хазайн бригад, Шандын давааны ургац тээврийн авто замыг засварлах арга хэмжээг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар авч ажиллахаар болж байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 10 дугаар сарын 10-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цаг агаар тогтуун байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ