ОУВС-гийн уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож байна | News.MN

ОУВС-гийн уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож байна

ОУВС-гийн уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож байна

ОУВС-гийн уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож байна

ОУВС-гийн уулзалт Индонез улсад өчигдөр /2018.10.12/ эхэллээ. Тус уулзалтаар эдийн засгийн өмнө тулгамдаад байгаа худалдааны маргаан,  дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлыг хөндөн ярилцаж байгаа юм.

Тухайлбал, ОУВС-гийн Мөнгө санхүүгийн хорооны хурлын үеэр дэлхийн эдийн засгийн өмнө тулгамдаад байгаа сорилтууд түүнийг хэрхэн  даван туулах талаар ярьжээ. Мөн ам.доллар дэлхийн  ихэнх мөнгөн тэмдэгтийн эсрэг чангарч байгааг хурлын үеэр тодотгосон байна.

ОУВС-гийн тус уулзалтад Монгол Улсаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Б.Жавхлан, Б.Баттөмөр болон бусад албаны хүмүүс оролцож байна.

Сонирхуулахад, дэлхийн эдийн засгийн өсөлтийн 60 хувь нь Азид бий болж байгаа аж.

Э.ЖОНОН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-13 204.85.191.31

УВС күн Увсдаа баахан мөнгө шахах гээд чичирээд л яваа ш тээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж