“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” өнөөдөр /2018.10.13/тохиож байна. Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.
Энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өмнө нь мод тарьсан иргэд, байгууллагууд 11.00 цагаас хүрз, хувинтай очиж тарьсан моддоо арчлах боломжтой юм.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Холбоотой мэдээ