АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон, Хятад тэргүүтэй улсуудыг далайд асар их хэмжээний хог хаяж байна. Эдгээр улсуудын хаясан хог хаягдал АНУ-ын баруун эрэг рүү ирж байна хэмээн буруушаажээ.
Трамп “Япон, Хятад болон бусад улсууд жил бүр найман сая тонн хог хаягдал бидний үзэсгэлэнтэй далай руу хаяж байна. Аймшигтай их хэмжээний хог хаягдал манай улсын баруун эрэг дээр бөөгнөрч, АНУ түүнийг нь цэвэрлэдэг. Ийм л шударга бус байдал байна үүсээд байна шүү дээ. Би дахин хатуу сануулж байна. Манай далайг хогийн цэг болгож байгаа энэ асуудлыг зогсоохын төлөө би чадах бүхнээ хийх болно” гээд холбогдох хууль тогтоомж, авах арга хэмжээний тухай танилцуулсан байна.
Тэрбээр энэ асуудлыг холбогдох улс орнуудад олон удаа хэлж сануулж байгааг мөн дурджээ.
Саяхан АНУ, Мексик, Канад гурван улсын хооронд хийсэн худалдааны гэрээ нь хуурай газар болон далайн хог хаягдлыг цэвэрлэхэд хамтран ажиллах, хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлыг тусгасан анхны худалдааны гэрээ болсон юм.
Трамп хэлсэн үгэндээ Япон улсыг дурдсан нь 2011 онд Японд болсон газар хөдлөлт байгалийн гамшгийн улмаас үүссэн хог хаягдлыг хэлж байна гэж Японы тал үзэж байгаа ажээ.
Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: JAPANTODAY.COM
Холбоотой мэдээ