МЭХ-ны ерөнхийлөгчөөр Б.Оюунгэрэл сонгогдов

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

МЭХ-ны ерөнхийлөгчөөр Б.Оюунгэрэл сонгогдов

Монголын эмэгтэйчүүдийн холбоо (МЭХ)-ны чуулганаас сэтгүүлч Б.Оюунгэрэлийг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон байна.

Б.Оюунгэрэл нь CHUHAL.mn сайтын ерөнхий захирал бөгөөд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн тэргүүнээр ажиллаж байсан юм.

МЭХ -ны ерөнхийлөгчид өмнөх ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг, Б.Оюунгэрэл, Н.Золзаяа, Д.Энхжаргал нар өрсөлдөхөөр хүсэлтээ ирүүлсэн байжээ.  Нэр дэвшүүлэлт эхлэхэд Н.Золзаяа, Д.Энхжаргал нар нэрээ татаж, Ж.Эрдэнэчимэг, Б.Оюунгэрэл нар өрсөлдсөн аж. Нийт 143 төлөөлөгч саналаа өгснөөс Б.Оюунгэрэл 82 гишүүний, Ж.Эрдэнэчимэг 61 гишүүний санал тус, тус авчээ.

МЭХ-ны шинэхэн ерөнхийлөгч Монголын эмэгтэйчүүдийн холбоог олон нийтэд нээлттэй байгууллага болгохоос гадна, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг хүчирхийлэлтэй тэмцэх үйлсээр ажлаа эхлүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Энэ удаагийн хуралдаанаас Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь дүрмийн шинэчлэлээ хийсэн нь чуулганы томоохон ололт байлаа гэдгийг чуулганд оролцсон төлөөлөгчид онцолж байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж