Нийтийн тээврийн зарим чиглэлүүдийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн зарим чиглэлүүдийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулахаар боллоо

Нийтийн тээврийн зарим чиглэлүүдийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулахаар боллоо

Иргэдийн санал хүсэлтээр нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд өглөөний эх авалтыг урагшлуулахаар цагийн хуваарьт зохицуулалт хийж,  2018 оны 10 дугаар сарын 15-наас мөрдөхөөр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

  1. Ч:28 “Сэлх 7 буудал- Ард кино театр” чиглэлийн үйлчилгээг Сэлх талаас 06:35 цагаас, Ард кино театр талаас 06:47 цагаас тус тус эхлүүлэх;
  2. Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ-III” чиглэлийн үйлчилгээг ТЭЦ-III талаас 06:46 цагаас эхлүүлэх;
  3. Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст” чиглэлийн үйлчилгээг Хайлааст талаас 06:45 цагаас эхлүүлэх;
  4. Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлийн үйлчилгээг Халдвартын эмнэлэг талаас 06:55 цагаас эхлүүлэх;
  5. Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэлийн автобусны гаралтын тоог нэмэгдүүлж автобусны хүлээгдлийн хугацаа 7-8 минут болгож бууруулах;
  6. ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Дүнжингарав худалдааны төв талаас 06:45 цагаар тус тус эхлүүлэх зохицуулалтыг хийж цагийн хуваарьт өөрчлөлт оруулж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 болон 11-323176 дугаарын утсуудаар 24 цагийн турш хүлээн авч, шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж