Хятад хэлийг амжилттай сурсан оюутан, сурагчдад тэтгэлэг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Хятад хэлийг амжилттай сурсан оюутан, сурагчдад тэтгэлэг гардууллаа

Хятад хэлийг амжилттай сурсан оюутан, сурагчдад тэтгэлэг гардууллаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Банк оф Чайна”  Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар  хамтран, хятад хэлийг амжилттай сурсан Монголын оюутан, сурагчдыг дэмжих зорилгоор тэтгэлэгт хөтөлбөр хамруулдаг юм.

Тэтгэлэг энэ жил зургаа дахь удаагаа зарлагдсан бөгөөд амжилттай суралцсан оюутан, сурагчдад тэтгэлэг олгох ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.10.12/ “Банк оф Чайна”-гийн төлөөлөгчийн газарт боллоо.

Энэ удаагийн тэтгэлгийн шалгалтад нийт 378 оюутан, сурагч оролцжээ. Үүнээс 27 сурагч “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөрт, 13 сурагч “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр, 6 сурагч Хятад хэлийг шамдан суралцаж буй сурагчдыг дэмжих тусгай хөтөлбөр, 21 оюутан “Тэргүүлэгч Од” тэтгэлэгт хөтөлбөрт тус тус шалгарч, батламжаа гардав.

Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Хишиг бүрэн дунд сургуулийн 11 А ангийн сурагч Э.Нандингоо “Хятад хэлийг сурах явцад тус улсын түүх, соёлыг нь илүү их сонирхож суралцах болсон. Манай сургууль Хятад хэлийг гүнзгийрүүлсэн түвшинд заадаг болохоор шалгалт хэцүү байгаагүй. 3000 юанийн тэтгэлэг авсандаа маш их баяртай байна” гэв.

Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа  бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх Ли Вэй тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Мөн Хятад Монголын хэл соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн гишүүн байгууллагууд оролцлоо.

Дээрх арга хэмжээний үеэр Элчин сайд Шин Хаймин "Элчин сайдын яамны зүгээс энэ онд олгох тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа биелүүлж, 30 мянган ам.долларт хүргэсэн. Өнгөрсөн онд 20 мянган ам.долларыг тэтгэлэгт олгож байсан. Хятад, Монгол хоёр орны соёлын харилцаа цаашид илүү өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж