“Цагт 40 тонн шахмал түлш үйлдвэрлэнэ”

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

“Цагт 40 тонн шахмал түлш үйлдвэрлэнэ”

“Цагт 40 тонн шахмал түлш үйлдвэрлэнэ”

Нийслэлийн утааг бууруулах зорилгоор ирэх жилийн тавдугаар сараас эхлэн Улаанбаатарт түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон. Үүнтэй холбоотойгоор гэр хорооллын 200 мянга орчим өрхийг сайжруулсан түлшээр хэрхэн бүрэн хангах асуудал чухлаар тавигдах болсон. Засгийн газраас “Тавантолгой түлш” компанийг байгуулж, Ухаа худаг дахь угаасан нүүрсийг “ТЭЦ-2” станцын технологиор сайжруулсан түлш үйлдвэрлэхээр болсон байна. Ирэх долоо хоногоос эхлэн тус компанийн сайжруулсан түлш худалдаанд гарахаар болжээ.  Энэ талаар бид “Тавантолгой түлш” ХХК-ийн  худалдаа, маркетингийн хэлтсийн дарга Б.Энхзолбоогоос тодрууллаа.


-Танай компанийн түлш бусдаас юугаараа онцлог вэ?

-Тавантолгойн Ухаа худаг дахь угаасан нүүрсээр сайжруулсан түлш хийж байгаагаараа онцлог. Мөн утаа гаргадгүй, хүний биед өвчин үүсгэдэггүй бодис ашигласан. Манай бүтээгдэхүүний 97 хувь нь нүүрс. Түлш ноцож эхэлснээс хойш 10-15 минутад цагаан утаа гарч байгаа.  Түүнээс хойш огт утаа гарахгүй. Түүхий нүүрснээс хоёр дахин бага хэрэглэгдэнэ.

-Тавантолгойн нүүрсийг үнэгүй ашиглаж байгаа гэдэг утгаараа танай сайжруулсан түлш бусдаас хямд үнэтэй байх уу?

-Нүүрс экспортлох үед хаягдаж үлдсэн хэсгээр сайжруулсан түлш хийж байна. Энэ нүүрсийг өмнө нь ашигладаггүй байсан юм. Тээвэрлэлт, үйлдвэрийн зардал зэргийг тооцоод түүхий нүүрстэй адил үнээр борлуулах болно. Зарахдаа шуудайлж, мөн портероор зарна.

-Танай түлшийг худалдан авахыг хүссэн иргэн хаана хандах вэ?

-Ирэх долоо хоногоос борлуулалтын цэгүүдтэй хамтран ажиллаж эхэлнэ. Бид борлуулах цэгүүдэд шахмал түлшийг хуурай нөхцөлд хадгалж, түүхий нүүрснээс үнэтэй борлуулж болохгүй гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ шаардлагыг хангасан бүх борлуулалтын цэг манай бүтээгдэхүүнийг авч, борлуулж болно.

-Одоогоор үйлдвэрийн хүчин чадал хэр байна. Ирэх жил нийслэлийн иргэдийг сайжруулсан түлшээр бүрэн хангаж чадах уу?

-Улаанбаатарчууд өвлийн туршид 600 мянган тонн шахмал түлш ашиглана гэсэн судалгаа байдаг. Энэ жилдээ бид 100-150 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэнэ. Учир нь энэ жил нийслэлийн иргэдэд уг шахмал түлшийг ашиглуулж үзүүлэхийг л зорьсон юм. Тэр дундаа агаарын бохирдол хамгийн ихтэй байгаа Сонгинохайрхан дүүрэгт түлхүү борлуулах бодолтой байгаа. Харин ирэх жил 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж чадна.  Одоогоор бид “ТЭЦ-2” дээр үйлдвэрээ ажиллуулж байгаа ч ирэх арваннэгдүгээр сард  Толгойтод шинэ үйлдвэртэй болох юм. Ингээд цагт 40 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж