Хогийн цэгийг хотын ой болгох төсөл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Хогийн цэгийг хотын ой болгох төсөл эхэллээ

Хогийн цэгийг хотын ой болгох төсөл эхэллээ

Нийслэл хот, БНСУ-ын Инчеон хотын дарга нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 100 га талбайг ойжуулах төсөл өнөөдөр эхэллээ.

Иргэдийн дунд хогийн хонхор гэж нэрлэгддэг байсан хуучин хогийн цэгийн орчмыг 10 жилийн хугацаанд ойжуулж, иргэдийн амралт чөлөөт цагийн тав тухтай орчныг бүрдүүлэх ажлыг Нийслэлийн Байгаль орчны газар, Инчеон хотын Байгаль орчны газрууд хамтран Инчеон хотын санхүүжилтээр хийх бөгөөд газрын доройтлыг арилгаж, цөлжилтийн эсрэг ногоон зурвас байгуулахад төслийн  зорилго оршиж байгаа юм.

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд эхэлсэн эхний ээлжийн ойжуулалтад Инчеон хотын захиргааны төлөөлөгчид, тус хотын иргэдийн төлөөлөл, Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчид, байгаль хамгаалагчид, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэд оролцлоо.

Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 20,6 хувь нь хүчтэй, 74,5 хувь нь дунд зэргийн доройтолд өртсөн байдаг гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж