Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
Хуралд манай улсын төрийн байгууллага, яамд, хууль сахиулах байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, төрийн бус нийт 40 гаруй байгууллагын 80 орчим эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, практикийн ажилтнууд болон гадаадын улс орнуудын 10 гаруй эрдэмтэн, судлаачид, Кристиан Нобелийн сан, Дэлхийн зөн Монгол улсын байгууллага Монгол дахь НҮБ-ын хүүхдийн сан зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож илтгэл тавилаа.
Хурал нь шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох олон талын арга зүйг хэрэглээнд нэвтрүүлэх бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулах зорилгоо амжилттай хэрэгжүүллээ.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаадын болон манай улсын судлаачдын 68 эрдэм шинжилгээний өгүүллэг, илтгэл ирснээс үндсэн хуралдаан болон 4 салбар хуралдаанд нийт 34 илтгэлийг хэлэлцүүллээ. Олон улсын эрдэм шинжилгээний хаалтын хуралдааны үеэр оролцогчдоос гарсан санал, дүгнэлтэд үндэслэн Монгол улсын их хурал, Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, БСШУЯ, ЭМЯ, түүний харьяа агентлаг, олон улсын болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад хандан хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай асуудлаар дараах зөвлөмжийг гаргав.
Холбоотой мэдээ