Газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 2000 давлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 2000 давлаа

Газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 2000 давлаа

Индонезийн Сулавеси арал дээр орших Палу хотод  есдүгээр сарын сүүлчээр 7.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсны  улмаас цунами үүсэж, асар их хэмжээний гарз хохирол учирсан билээ.

Индонезийн үндэсний гамшгийн агентлагийн мэдээллээр нас барагсдын тоо 2073 хүрч, 5000 гаруй хүн сүраггүй алга болоод байна. Үүнээс гадна 2549 хүн хүнд бэртсэн бол 8130 хүн хөнгөн зэргийн гэмтэл авсан байгаа гэжээ. Нийт 87 мянган хүн гэр оронгүй болсны 76 мянга орчим нь түр хорогдох байранд амьдарч байна.

Гамшгийн агентлагийн ажилтан Сутопо Пурво “Хүмүүс дарагдсан цогцсуудыг татаж гаргах гэж оролдож байгаа нь янз бүрийн халдварт өвчин тарах шалтгаан болж байна. Баасан гаригаас эхлээд эрлийн ажиллагааг зогсооно” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: xinhuanet.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж