Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 14-18-ныг хүртэл бүх нутгаар хур тунадас орохгүй. Харин 17-нд салхи Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө нэг градус дулаанаас дөрвөн градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.