Америкийн баячууд хаана амьдардаг вэ?

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Америкийн баячууд хаана амьдардаг вэ?

Форбес сэтгүүл АНУ-ын тэргүүн баячуудын 2018 оны жагсаалтыг шинэчлэн гаргажээ

Энэ удаа “Майкрософт” компанийг үндэслэгч Билл Гейтс 81 тэрбум ам.долларын орлогоор 23 дахь удаагаа жагсаалтыг тэргүүлсэн бол Варрен Буффетт 65,5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө гуравт орсон байна.

Сүүлийн үед технологийн компаниудын хувьцаа өсөх болсон нь тэргүүн баячуудын жагсаалтад технологийн компанийн эздийн байр урагшлахад нөлөөлжээ. Харин Amazon.com-ийн захирал Жефф Безос өөрийн хөрөнгөө 20 тэрбум ам.доллараар өсгөснөөр 67 тэрбумын хөрөнгөөрөө хоёрдугаар байранд жагсчээ.

Фейсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг байр урагшилж, 55,5 тэрбум ам.долларын хөрөнгөөр дөрөвдүгээр байранд жагссан нь түүний хувьд хамгийн өндөр үзүүлэлт байна. Мөн “Oracle” технологийн корпорацийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон жагсаалтын тавдугаарт оржээ. Удаах байранд нь 45 тэрбум ам.долларын хөрөнгөөр Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блүүмберг жагссан байна.

АНУ-ын тэргүүн баячуудын эхний зургаан байранд жагссан хүмүүсийн нийт хөрөнгө нь 363,6 тэрбум ам.доллар байгаа нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс даруй 28 дахин их байгаа юм. Харин тэдний хөрөнгийн ихэнх хувийг нь худалдан авсан үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ эзэлжээ. Тухайлбал, Билл Гейтсийн Вашингтон дахь харш нь л гэхэд 170 сая ам.долларын үнэтэй аж. Ингээд дэлхийн зургаан тэргүүн баячуудын үл хөдлөх хөрөнгө, амьдардаг газрынх нь тухай мэдээллийг хүргэж байна.


БИЛЛ ГЕЙТС-ВАШИНГТОН, МЕДИНА

Өдгөө 60 настай дэлхийн тэргүүн баян тэрбээр ихэнх цагаа Вашингтон дахь 6100 м2  талбайтай “Шанаду 2.0” хэмээх нэртэй эдлэндээ өнгөрөөх дуртай гэнэ.  Уг эдлэнд байшингаа бариулахын тулд Билл Гейтс долоон жилийн хугацаанд нийт 63,2 сая ам.долларыг зарцуулжээ.

Тэрбээр 1988 онд уг газрыг 2 сая ам.доллараар худалдаж авсан бөгөөд энэ нь одоогийн үнэлгээгээр 170 сая доллар болох юм байна.


ЖЕФФ БЕЗОС- ВАШИНГТОН, МЕДИНА

Америкийн хоёр дахь баян хүн, интернет худалдааны ертөнцийн хаан гэгддэг Жефф Безосийн хувьд АНУ-ын 26 дахь хамгийн том газар эзэмшигч. Түүний эзэмшилд баруун Техас дахь 668 км2  талбай бүхий эдлэн газар, Вашингтон дахь тансаг зэрэглэлийн байшин, Манхеттан дахь орон сууцууд болон 1100 м2  талбай бүхий Беверли Хиллс дэх үл хөдлөх хөрөнгө зэрэг багтдаг байна.

Тэрбээр өөрийн компани болон Амазоны төв оффистой ойр байрлах Вашингтоны Медина дахь байшиндаа амьдардаг.  Уг байшин нь нийтдээ 2700 м2  талбайтай.


ВАРРЕН БУФФЕТТ- НЕБРАСКА, ОМАХА

86 настай, дэлхийн хамгийн шилдэг хөрөнгө оруулагч Варрен Буффетт маш олон үл хөдлөхөд хөрөнгө оруулсан боловч эгэл даруу амьдрахыг илүүд үздэг.

Тэрбээр 1958 онд 31,500 ам доллараар худалдан авч байсан Небраска дахь байшиндаа өнөөг хүртэл амьдардаг аж. Анх 1921 онд баригдсан уг байшин нь 600 м2 бүхий талбайг эзэлдэг. Тав тухтай болгохын тулд маш олон удаа засвар хийжээ.


МАРК ЦУКЕРБЕРГ- КАЛИФОРНИА, ПАЛО АЛТО

Өдгөө 32 настай залуу тэрбумтан Марк Цукерберг өөрийн ихэнх мөнгөө сургууль, эмнэлэг гэх мэт газруудад болон бусад хандивын үйл ажиллагаанд зарцуулдаг байна. Түүний эзэмшдэг үл хөдлөх хөрөнгө нь Сан Франциско дахь 9,9 сая ам.долларын үнэтэй байшинг дурдаж болох юм. Уг байшинг 2011 онд 7 сая ам.доллараар худалдан авч байжээ.


ЛАРРИ ЭЛЛИСОН- КАЛИФОРНИА, ВҮҮДСАЙД

“Oracle” корпорацийн гүйцэтгэх захирал Ларри Эллисон нь одоо 72 настай.  Лос Анжелес болон Тахое нуурын орчимд маш олон үл хөдлөх хөрөнгөтэй юм байна. Мөн тэрбээр Роод Айландад 70 сая ам.долларын үнэ бүхий эдлэн газар, Японы Киото дахь зуслангийн байшин болон Хавайн зургаа дахь том арал болох Ланайн ихэнх хэсгийг эзэмшдэг ажээ.

Харин түүний Вүүдсайд дахь үл хөдлөх хөрөнгө нь 110 сая ам.доллараар үнэлэгдэх бөгөөд 16-р зууны Японы барилгаас санаа авч бариулсан байна.


МАЙКЛ БЛҮҮМБЕРГ- НЬЮ-ЙОРК, МАНХЕТТАН

74 настай Майкл Блүүмберг Лондон, Бермуд, Колорадо, Флорид, Манхеттан зэрэг мужуудаас гадна дэлхий даяар маш олон үл хөдлөх хөрөнгөтэй. Тэрбээр ихэвчлэн Манхеттан дахь 1800-аад оны Грек хэв маяг бүхий томоохон орон сууцандаа амьдардаг. 1989 оноос хойш үл хөдлөх хөрөнгийг худалдан авсаар өдгөө тэнд байх нийт 6 орон сууцны барилгын тавыг нь эзэмшдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж