Монголын сагсчид АНУ, ОХУ-ын багуудтай тоглов

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Азийн наадам 2018: Индонез

Монголын сагсчид АНУ, ОХУ-ын багуудтай тоглов

Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр Монголын залуус хүчтэй өрсөлдөгч боллоо

Монголын сагсчид АНУ, ОХУ-ын багуудтай тоглов

Монголын сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны эрэгтэй шигшээ багийн тамирчид нэгэн түүхийн хуудсыг нээгээд байна. Эдгээр өдрүүдэд Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болж буй залуучуудын зуны спортын III наадамд  3х3 сагсан бөмбөгийн төрөлд Монголын шигшээ баг өрсөлдлөө.

Олимпийн түүхэнд багийн спортоор эрх аван оролцсон манай залуус хэсэгтээ АНУ, ОХУ, Аргентин, Эстоний хүчирхэг багуудтай багтаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Өчигдөр үхлийн хэсэг буюу “С” хэсгийн тоглолтууд болж, Монгол – ОХУ 12:19, Аргентин – Монгол 22:15 онооны харьцаагаар тоглолтууд өндөрлөлөө.

Монголын баг хэдийгээр хэсэгтээ хожил авч чадаагүй ч гэсэн АНУ, ОХУ зэрэг хүчирхэг багуудтай энэ тэнцүүхэн тоглолтыг үзүүлсэн юм. Хэсгийн хоёр дахь тоглолтод АНУ-ын шигшээ багийг хожих дөхсөн залуус маань олимпийн наадамд багийн төрлөөр өрсөлдөх боломжтой гэдгийг харуулж чадлаа. Мөн залуучуудын олимпийн наадмыг зохион байгуулж буй Аргентиний багтай олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө тоглосон ч гэлээ тэдэнд томоохон туршлага болсон юм.

Монголын залуусын ур чадвар ямар байсан нь тоглолт бүр дээр харагдсан бөгөөд тоглолтын дараа ч тэднийг үзэгчид халуун дотноор угтан авсныг харахад болно. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, олимпийн наадмын хөтөлбөрт багтсан 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр Монголын залуус хүчтэй өрсөлдөгч болсныг энэ удаагийн залуучуудын олимпийн наадмаар харагдлаа. Цаашлаад “Токио 2020” олимпийн хөтөлбөрт багтсан 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр Монголын баг оролцох боломжтой шүү гэдэг итгэлийг залуусын шигшээ баг Аргентинд харуулж чадав.

Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд 18 хүртэлх насны шигшээ багийн дөрвөн тамирчин багтсан бөгөөд дасгалжуулагчаар С.Төгсжаргал ажилласан байна. Багийн бүрэлдэхүүнд Г.Ган-Эрдэнэ, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, Б.Алтангэрэл нар багтсан.

ЗАЛУУЧУУДЫН ОЛИМП

3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг:

  • Монгол – Эстони 13:22
  • Монгол – АНУ 19:21
  • Монгол – ОХУ 12:19
  • Монгол – Аргентин 15:22

Үхлийн хэсэг буюу “С” хэсгээс Аргентиний баг тэргүүлж, ОХУ удаалан цааш өрсөлдөх эрхээ авсан бол Эстони, АНУ, Монголын багууд удаах байрт бичигдлээ.

3х3 сагсан бөмбөгийн медальтнууд энэ сарын 16-18-ны өдрүүдэд тодорно.

Ч.БОЛОР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж