Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус үйлчилгээнд явж эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус үйлчилгээнд явж эхэллээ

Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус үйлчилгээнд явж эхэллээ

Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн болжээ. 2-3 цаг цэнэглээд 180-200 км зам туулах энэхүү автобусыг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт Мон-30 автобусаар шинэчлэл хийх боломжтой эсэх талаар судалж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болголоо.

“Монгол машин” ХХК-ийн захирал н.Жаргалсайхан “Тэр хэмжээний автобус үйлдвэрлэх хүчин чадал байгаа төдийгүй, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, 2000 гаруй ажлын байр бий болно. Цахилгаан такси, ачааны автомашины угсарч, үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

Энэ нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 22-ны  122 тоот тогтоолын хүрээнд хийгдэж буй ажил юм.

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйлчилгээнд явж буй нэг автобус жилд 45 сая төгрөгийн импортын шатахуун, газ, шатах тослох материал ашиглаж, нэг тонн гаруй хорт бодис ялгаруулдаг бол “Мон-30” загварын автобус нь жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч худалдан авч, тус салбарын зардлыг 30-40 хувиар буулгах боломжтой ажээ.

“Мон-30” автобус үйлдвэрлэн үйлчилгээнд явуулах болсон нь нийтийн тээврийн төдийгүй аж үйлдвэрлэлийн салбарт шинэ хуудас нээлээ гэж монгол инженерүүд ярьж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-12 202.21.106.106

Аль улсын автобусыг авчирж угсардаг юм бол оо!!!!!! Хошногныхоо ацаар л монголчууд машин үйлдвэрлэнэ шүү дээ!!!! Үнэнээ хэлчихэд яадаг байнаа!!!!!! Муу хятадын сэг л байгаа!!! Мурийцсан ч алдахгуй!!!!

Монгол 2018-10-12 202.21.120.147

Үйлдвэр дотор ядаж каск малгай өмсөж нүдний шил зүүж, өмсүүлж зүүлгэж сураагүй, баахан толгой нүцгэн хүмүүс явж байгаа нь эвгүй харагдаж байна.

Эрдэнэ 2018-10-12 103.26.193.252

Эд ангийг нв авчирч угсарч байгаа юм байна. нэг алхам урагшилжээ. Болж байна.

Зочин 2018-10-12 66.181.160.1

до\nтор нь хэдэн хүн суух болдоо.!

зочин 2018-10-12 202.9.42.84

засаг төр дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй

zochin 2018-10-12 43.228.131.45

өшөө олныг хийх хэрэгтэй тэгээд ард түмэндээ хямд үнээр зарах хэрэгтэй хөдөөнийхэн отор нүүдэл хийж нүүж явахад амар шүү дэээ?? компантщь болгонд нэг байлга гэхэд авч л таараа боломж байгааг харах хэрэгтэй??

Зочин 2018-10-12 43.228.131.110

Эрээнээс баахан төмөр авчирч угсраад тэгээд Монгол машин айн.

Зочин 2018-10-12 202.179.24.193

Чи битгий хуц

Зочин 2018-10-12 202.131.243.190

Sain baina