Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалья өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2018.10.13-нд нийтлэгдсэн

Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалья өдөрлөг болно

Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалья өдөрлөг болно

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Манай улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан буюу хорт хавдар, түүний хожуу үе, бусад илааршихгүй өвчний төгсгөлийн шатанд байгаа хүмүүст хэрхэн ёс зүйтэй хандах, эмнэлгийн ямар тусламж үзүүлэх талаар зөвлөгөөн Эрүүл мэндийн яам дээр болно. Холбоо барих утас: 88050848

09.00

  • Монголын өдөнбөмбөгийн холбооны намрын тэргүүн шалгаруулах тэмцээн болно.

09:30

  • "Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний дөрөв дэх удаагийн хэлэлцүүлэг үргэлжилнэ. Хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн IBIS STYLES зочид буудлын 6-р давхрын хурлын танхимд болно.

11:00

  • Эрүүл мэндийн яамны 215 тоот өрөөнд “1:2” зорилтын хүрээнд хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас 86885060
  • Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр-намрын мод тарилт болно. Мод тарилтын нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилууртай төв талбайд эхэлнэ. Холбоо барих утас: 88065806

12.00

  • "Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалья" өдөрлөг Сүхбаатарын талбайд болно.

ҮЗВЭР

17.00

  • Ж.Бизе “КАРМЕН” дуурь Улсын Дуурь Бүжгийн эрдмийн театрт болно.

18.00

  • “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” уянгын драмын жүжиг Улсын Драмын эрдмийн театрт тоглогдоно

19.00

  • Морин хуурын чуулга  NEW SEASON 2019 концерт Улсын филармонид болно.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1979.10.13 БНМАУ-Никарагуа улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1992.10.13 ӨМӨЗО-ны Эдийн засаг, гадаад худалдааны компанийн хариуцан барьсан Монголын шилэн мозайкны үйлдвэр ашиглалтад оров.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж