Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арван газар

Хуучирсан мэдээ: 2018.10.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арван газар

Хорвоо ертөнц гайхамшгаар дүүрэн, үзэж, бишрэх газар их бий. NEWS агентлаг  "Сонирхолтой газар зүй" булангийнхаа энэ удаагийн дугаарт дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудаас арвыг нь сонгон сонирхуулж байна. Эдгээр газруудын зарим нь хэдийнээ танил болсон бол заримыг нь та өмнө нь хэзээ ч хараагүй, сонсоогүй ч байж болох юм


ФИЛИПИН УЛС- ПАЛАВАНЫ АРАЛ

Онгон дагшин байгаль, үзэсгэлэнт далайн эрэг, өвөрмөц загасчны тосгон зэрэг олон гайхалтай зүйлсийг нэг дор цогцлоосон Палаваны арлыг газрын диваажин, дэлхий дээрх хамгийн сайхан газруудын нэг хэмээн зүй ёсоор нэрлэдэг. Байгалийн усан парк, амьтны хүрээлэн болон Короны аралд живсэн Японы хөлөг онгоцыг харахаар усанд шумбах зэрэг цагийг зугаатай өнгөрүүлэх боломж ихтэй бөгөөд энэхүү арлыг усанд сэлэхэд хамгийн тохиромжтой газар хэмээн үздэг юм.

 

 

 


ИСЛАНД-СЭЛЯАЛАНДСФОС (SELJALANDSFOSS,)

Исландийн өмнөд эрэгт байрладаг Сэляаландсфос бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай хүрхрээний нэг юм. Хэрэв Сэляаландсфосоор аялавал хүрхрээг харахаас гадна хүрхрэн урсаж буй усан хөшигний араар тогтсон явган хүний замаар алхангаа байгалийн сайхныг мэдрэх боломжтой ажээ.

 


ХОРВАТ- ПЛИТВИЦЕ НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР

Царсан ой, цэцэгт нуга, хад асга зэрэг гайхалтай бүхэн цөм энэхүү нуурын эрэгт бий. Хорватын Плитвицег дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй байгалийн цогцолборт газарт зүй ёсоор оруулдаг юм.


ПОРТУГАЛЬ- АЛГАР ЖЕ БЕНАЖУ

Португалийн Алгарви эрэг дээр байх “Алгар же Бенажу” нь Европын хамгийн үзэсгэлэнтэй далайн агуй юм. Далайн усан дээр тогтсон энэхүү агуй руу завиар хүрч очих ба дотор нь орох үед нарны гэрэл усан дээр тусч, гайхалтай үзэмжийг бий болгодог байна.

 


ИРЛАНД-МОХЕРИЙН ХАДАН ЦОХИО

Ирландыг зорин очих жуулчдын заавал үзэх газруудын нэг бол Мохерийн хадан цохио юм. Хадан цохионы хамгийн өндөр цэг нь 214 метр төдийгүй Мохерийн үзэсгэлэнт байгальд 20 зүйлийн 30 мянган шувуу амьдардаг байна.

 

 

 

 

 

 

 

 


 

АВСТРАЛИ- ИХ ШҮРЭН ДАЛАН БА ЦАГААН ЭРЭГ

Их шүрэн далан нь Австралийн Квийнслэндийн эргийн ойролцоо Шүрэн тэнгист оршдог бөгөөд 29 000 гаруй шүрэн хад, 900 гаруй аралтай, 2600 км сунаж тогтсон байгалийн үзэсгэлэнт тогтоц газар юм. Их шүрэн далан нь сансраас харагддаг төдийгүй дэлхий дээрх зөвхөн нэгэн төрлийн амьд организмын дангаараа байгуулсан хамгийн том байгууламж гэдгээрээ алдартай.

 

 


АНУ- ГРАНД-КАНЬОН

АНУ-ын Аризона мужид байрлах байгалийн өвөрмөц тогтоц болох Гранд-Каньон буюу сүрлэг хадан хавцал дундуур Колорадо гол урсдаг.  Жуулчдын хамгийн их очдог газруудын нэг юм.

 

 

 

 

 


АРГЕНТИН, БРАЗИЛИЙН ХИЛ- ИЙГУАЗУ ХҮРХРЭЭ

Байгалийн гайхамшигт тогтоц бүхий Ийгуазу хүрхрээ нь манай гарагийн хамгийн сүр бараатай, нүд булаам газар юм. Нийт эзлэх талбай нь 3 км орчим бөгөөд усны урсгал нь тун хүчтэй тул чимээ нь хаа холоос ч сонсогддог байна. Түүнчлэн уг хүрхээ нь Бразил болон Аргентины  газар нутгийг зааглан оршдог аж.


КАНАД- МОРЭЙН НУУР

Морэйн нуур нь ойролцоо орших Луис нуурын талд нь ч хүрэхгүй хэмжээтэй боловч байгалийн үзэмж нь үгээр хэлэхийн аргагүй сайхан аж. Өндөр уулын орой дээрх мөсөн голоос эх авсан Морэйн нуурыг уулсын сүр бараа тун ч сүртэй харагдуулна.


БОЛИВИ- САЛАР ДЕ УЙУНИ

Салар де Уйуни нь 10,582 км2  талбайг хамрах, дэлхийн хамгийн том давсан гадаргуу юм. Цав цагаан өнгөтэй давсан гадаргуу дээр нарны гэрэл ойх нь энэ газрыг ер бусын үзэсгэлэнтэй харагдуулдаг байна.

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ГайхмаарГайхмаар
9
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж