Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн боллоо

Нийслэлийн 379 жилийн ойн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний ач тусыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, биеийн тамир, спортын дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг чийрэгжүүлэх нөхөн сэргээх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээн болгон амьдралын эрүүл хэв маягийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд төлөвшүүлэх зорилготой юм. Тэмцээний нээлтийн ажиллагаанд нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал оролцлоо. Тэмцээнд харааны болон сонсголын бэрхшээл, тулах, хөдлөх эрхтний бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэд оролцож байна. Тэмцээн нисдэг таваг, шатар, дартс, ширээний теннис, олс таталт, гар барилдаан гэсэн 6 төрлөөр явагдлаа. Мөн энэ жилийн тэмцээний онцлог нь тэмцээнийг үндэсний үйлдвэрлэгч “Нүгэн” ХХК ивээн тэтгэж эхний 3 байранд шалгарсан баг тамирчдад өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг бэлэглэх юм. Энэ удаагийн тэмцээнд нийт 12 багийн 130 гаруй тамирчид оролцож байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж