Хүн төрөлхтний түүхэн зургууд

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Хүн төрөлхтний түүхэн зургууд

Хамаг бүхэн бороо мэт арилж харин гэрэл зураг л шороо мэт үлдэнэ

Гэрэл зургийн хальснаа бууж, хадгалагдан үлдсэн түүхэн зургууд нь түүхийн үнэт дурсгал болохын хамт өнгөрсөн цаг үед үнэхээр ийм зүйл байсан, ийм явдал болсон гэдгийг хойч үеийнхэнд гэрчлэн үлдээдэг. Дэлхийн түүхэнд болсон сонирхолтой бас сэтгэл өвтгөм түүхүүдийг өгүүлэх дараах 10 гэрэл зургийг толилуулж байна.

1984 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Энэтхэгийн өмнөд хэсгийн Бхопал хотын төвд орших “Union Carbide” корпорацийн үйлдвэрт аймшигт осол гарчээ. Хорт хий алдагдсанаас 15 мянган хүн амь үрэгдэж, хагас сая гаруй хүн хүнд гэмтэж бэртсэн юм. Эл дэлбэрэлтэд өртөн нурангид даруулсан бяцхан охины амь тэмцэх төрх олон мянган хүмүүсийн сэтгэлийг шимшрүүлсээр ирсэн юм.

1970-аад оны сүүлч. ЗХУ-ын судлаач туйлын цагаан баавгайд лааз сүү өгч байгаа агшин

2012 оны дөрөвдүгээр сар. Хойд Солонгосын нийслэл Пёньян хот. Хойд Солонгосыг үндэслэгч  Ким Ил Саны мэндэлсний 100 жилийг ойг тэмдэглэж буй нь.

1945 онд АНУ Японы Хирошима, Нагасаки хот дээр атомын бөмбөг хаясны дараа Жое Одонелль гэх гэрэл зурагчин уг зургийг авчээ. “Тоглож байгаа хүүхдүүдийн дундуур бяцхан дүүгээ үүрсэн 10 настай хүү доод уруулаа зуун шийдэмгий алхаж байхыг би харсан. Тэрбээр нас барсан дүүгээ цогцос шатаах газар луу авч явсан нь энэ байсан юм” хэмээн гэрэл зурагчин өгүүлж байжээ.

БНХАУ-ын Бээжин хотын төв талбай буюу Тяньаньмэний талбайд 1989 онд болсон цуст мөргөлдөөний үеэр энэ түүхэн зургийг авсан гэрэл зурагчин Stuart Franklin зочид буудал руугаа буцахаас өөр аргагүй болсон байна. “Би хэд хэдэн зурагчинтай өрөөнийхөө тагтан дээр зогсон талбайг дурандаж байв. Гэтэл нэг эр танкны цувааны өмнө гараад ирсэн. Дийлдэшгүй хүчтэний эсрэг эрх чөлөөнийхөө төлөө эрэлхэгээр тэмцэх тэр эр хуягт танкийг тулж зогссон нь өөрөө гайхамшигт агшин байсан” хэмээн тэрбээр өгүүлжээ.

1950 онд АНУ-ын Хойд Каролинад Эллиот Эрвит хэмээх зурагчны авсан энэ зурагнаас тухайн үеийн арьс өнгөөр ялгаварлах үзэл ямар түвшинд байсан нь шууд харагдана.

Өмнөд Африкийн зурагчин Кевин Картер 1993 оны гуравдугаар сард Суданд очих үеэрээ энэхүү сэтгэл шимшрүүлэм гэрэл зургийг хальсандаа буулгажээ. Тус зурганд өлсгөлөнд нэрвэгдсэн бяцхан хүүгийн араас түүний үхэхийг хүлээж буй тас шувуу харагдана. Хүүг аврая гэсэн ч тэр амь орохооргүй болсон байлаа. Тэрээр энэ зургаараа Пулитцерийн шагналыг авсан бөгөөд түүнээс хэдхэн сарын дараа амиа хорлосон юм.

1969 он. АНУ-ын нисгэгч Нейл Армстронг “Аполо 11” хөлгөөр анх саран дээр хөл тавьснаар АНУ болон ОХУ-ын хоорондох сансар луу аялах уралдаанд АНУ түрүүлсэн юм.

“Бяцхан хүү” нэртэй атомын бөмбөгийг 1945 онд АНУ Японы Хирошима хот дээр хаях үеийн зураг. “Мөөгөн үүл” нэртэй уг зураг хожим нь 140 мянган хүний амийг авч одсон аймшигт дэлбэрэлтийн гэрч болон үлджээ.

1980 он. “Индиана Жонс”киноны зураг авалтын үеэр алдарт найруулагч Стивен Спилберг. Бидний үзэх дуртай кино ийн бүтсэн ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж