Хойд Солонгосын удирдагчийн тансаг машин

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын удирдагчийн тансаг машин

Хойд Солонгосын удирдагчийн тансаг машин

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгост айлчилсан билээ.

Харин Хойд Солонгосын удирдагч уулзалтад шинэхэн, хар өнгийн Роллс ройс машинаа хөлөглөн ирсэн байна.

Гярхай Хойд Солонгос судлаачид уулзалтын үеийн тус зурган дээрээс машины дугуйн дээрх логог олж харжээ.

Ким Чен Ун ихэвчлэн мерседес, лимузин хөлөглөдөг байна. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард  Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хар өнгийн лимузин хөлөглөн ирж байсан аж.

Дээд зэргийн хуягласан хамгаалалттай тус лимузин нь 1 сая орчим ам.долларын үнэтэй аж.

Харин тансаг зэрэглэлийн бараа болон автомашиныг БНАСАУ-ыг худалдан авахыг хориглосон НҮБ-ын хоригийг үл харгалзан залуу удирдагч хэрхэн шинэхэн Роллс ройстой болсон нь сонирхол татаж байгаа юм.

Түүний эцэг, Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ир ч бас олон улсын хоригийг үл тоон хувийн туслахуудынхаа хамт Европоор дэлгүүр хэсч байсан тухай мэдээлэл гарч байсан билээ.

Харин АНУ-ын топ дипломатуудын нэг Майк Помпеотой хийсэн уг уулзалтад тансаг зэрэглэлийн машин хөлөглөн ирсэн нь Хойд Солонгосыг цөмийн зэвсгээсээ татгалзах хүртэл НҮБ хоригоо чангатгах хэрэгтэй хэмээн шаардаж буй ерөнхийлөгч Дональд Трампад анхааруулга өгч буй хэрэг хэмээн шинжээчид үзэж байна.

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж