Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хуулийн төслийг өргөн мэдүүллээ | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгасан байна.

Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолд заасан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилт хангагдах эрх зүйн боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байгаа юм.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

кент 2018-10-12 66.181.190.130

193.169.145.66 амаа мэдээрэй ллараа чамайг олох асуудал биш

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2018-10-12 66.181.167.194

Жанхуу Хүрэлбаатар 2-ыг хоёуланг нь огцруулья. Дээрээс нь нэмээд бензиний үнийг зохицуулж чадахгүй одоо канадад тэнэж яваа бөх сайдыг хамтад нь огцруулья!

Avatar

Зочин 2018-10-12 193.169.145.66

Атигар хүүр бас нэг хорон санаа сэдээд явж байх шив. Энэ Зика хүүрийн төөлүүр шиг ой гутам яравгар төрхийг ойрд энд тэндээс харахгүй овоо сайхан байсан юмсан. Хөгийн муу хулгайч шүү. Монголын төрөөр ингэж дураараа наадсан үйлээ нэг цагт эдлэх л байх даа муу атигар шаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж