Гэртээ харихаар явсан охин сураггүй болжээ | News.MN

Гэртээ харихаар явсан охин сураггүй болжээ

Гэртээ харихаар явсан охин сураггүй болжээ

Гэртээ харихаар явсан охин сураггүй болжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн мянга орчимд амьдардаг Б гэгч охин энэ сарын 10-нд сургуулиасаа гэр рүүгээ харихаар яваад сураггүй алга болжээ.

Тухайн өдөр охин хөх өнгийн сурагчийн дүрэмт хувцастай, улбар шар хүрэм, хар өмд, хүрэн бойтог өмсч, хар цүнх үүрсэн байжээ. Хичээл нь 18.00 цаг өнгөрч байхад тарж, гэр рүүгээ ганцаараа явсан аж.

Охины нагац эгчээс энэ тухай тодруулбал “Миний дүү Чингэлтэй дүүргийн 57-р сургуульд суралцдаг. Тухайн өдөр сургуулиасаа 18.30 минутын орчимд гэртээ харихаар ганцаараа явсан байдаг. Дүүгээ алга болсныг мэдээд цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Өнөөдрийн байдлаар дүүгийн сураг гараагүй, бид цагдаа нартай хамтраад камер шүүж байна. Дүү минь бүтэн өнчин учраас манай ээжтэй хамт амьдардаг юм. Хэрэв дүүг минь харсан хүмүүс байвал  88982630, 88177340 дугаараар холбогдоосой гэж хүсч байна” гэж хэллээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-12 182.160.38.223

Хар цүнхтэй, сурагчын дүрэмт хувцастай, улбар шар хүрэмтэй хэчнээн охин гадуур явж байга болдоо. Ялангуяа насыг нь мэдэхгүй бол.

Avatar

Зочин 2018-10-12 202.9.43.169

ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ

Avatar

зочин 2018-10-12 202.9.42.187

ядаж насыг нь бичээчээ. ямар хүүхэд харсан гэхэв?

Avatar

Зочин 2018-10-12 122.201.26.237

Ийм мэдээ бичиж байгаа ажилтнаа халвал таарна даа. Нас, анги, гадна төрх, таних тэмдэг юу ч бичээгүй. Олвол мэдэгдээрэй ч гэх шиг…

Avatar

Зочин 2018-10-12 43.242.242.89

Хэдэн настай, өндөр нь хэд, ямар төрхтэй н тр гээд тодорхой мэдээллийг нь оруулаач ээ. Зургийг нь ч юм уу. Иш мухаргүй юм бичихийн. Ямар хүүхдийг харсан гэж холбогдох юм бэ? Сэтгүүлч гуай

Avatar

Зочин 2018-10-12 202.126.89.218

Хүний наймаа байх

Avatar

zochin 2018-10-12 66.181.182.38

Naiz nuhdiinhuur hesej yavaa biz

Avatar

Зочин 2018-10-12 58.108.125.67

Насыг нь бичээч ээ

Avatar

zz 2018-10-12 66.181.170.34

Хэддүгээр ангийн хэдэн настай гэсэн мэдээлэл байдаггүй юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж