Гэртээ харихаар явсан охин сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Гэртээ харихаар явсан охин сураггүй болжээ

Гэртээ харихаар явсан охин сураггүй болжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн мянга орчимд амьдардаг Б гэгч охин энэ сарын 10-нд сургуулиасаа гэр рүүгээ харихаар яваад сураггүй алга болжээ.

Тухайн өдөр охин хөх өнгийн сурагчийн дүрэмт хувцастай, улбар шар хүрэм, хар өмд, хүрэн бойтог өмсч, хар цүнх үүрсэн байжээ. Хичээл нь 18.00 цаг өнгөрч байхад тарж, гэр рүүгээ ганцаараа явсан аж.

Охины нагац эгчээс энэ тухай тодруулбал “Миний дүү Чингэлтэй дүүргийн 57-р сургуульд суралцдаг. Тухайн өдөр сургуулиасаа 18.30 минутын орчимд гэртээ харихаар ганцаараа явсан байдаг. Дүүгээ алга болсныг мэдээд цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Өнөөдрийн байдлаар дүүгийн сураг гараагүй, бид цагдаа нартай хамтраад камер шүүж байна. Дүү минь бүтэн өнчин учраас манай ээжтэй хамт амьдардаг юм. Хэрэв дүүг минь харсан хүмүүс байвал  88982630, 88177340 дугаараар холбогдоосой гэж хүсч байна” гэж хэллээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж