Унадаг дугуй сонирхогчдод зориулсан эвхэгддэг дуулга

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Унадаг дугуй сонирхогчдод зориулсан эвхэгддэг дуулга

Унадаг дугуй сонирхогчдод зориулсан эвхэгддэг дуулга

Гаднаасаа бэйсболлын малгай шиг харагддаг эвхэгддэг дуулгыг “Park & Diamonds” компани худалдаанд гаргалаа. Уг дуулгыг эвхээд цүнхэндээ хийгээд явах боломжтой хөнгөн, авсаархан юм.

“Park & Diamonds” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Дэвид Холл өөрийнх нь эгчид тохиолдсон золгүй явдлаас хойш уг дуулгыг зохион бүтээхээр ажиллаж эхэлсэн байна. “Эгч маань дуулгагүй дугуй унаж яваад осолдож байсан. Тэр одоо эрүүл ч гэсэн осолд орсныхоо дараа дөрвөн сар эмнэлэгт ухаангүй байсан юм. Бас бид түүний осолдсон цэцэрлэгт хүрээлэнгийн нэрээр компаниа нэрлэхээр шийдсэн” гэж Дэвид уг дуулгыг танилцуулах үеэрээ ярьжээ.

Дуулгыг зохион бүтээхэд Дэвидын хамрагч Жордан мөн оролцсон байна.

“Зүүхэд түвэгтэй гэдэг шалтгаанаар дуулга өмсдөггүй байх явдлыг бид халахаар шийдэж, авсаархан, үүргэвч болон гар цүнхэндээ хийгээд явах боломжтой, таныг бүрэн хамгаалах чанартай дуулгыг зохион бүтээсэн” гэж тэд ярьжээ.

Уг дуулганы хамгийн чухал хэсэг буюу хамгаалалт нь малгайны 3 давхар бүрхэвчийн дунд нь байрладаг байна. Хэрвээ та дундах хамгаалалтын хэсгийг нь л гэмтээгээгүй бол гаднах болон доторх материалыг нь элэгдэхээр нь авч, солиод байх боломжтой юм.

Уг компанийн зохион бүтээсэн энэхүү анхны дуулга нь тэдний 3 жилийн судалгаа шинжилгээ, нөр их хөдөлмөрийн үр дүн ажээ.

Эвхэгддэг дуулгыг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн www.Indiegogo.com веб сайтаар 79 доллараар зарж эхэлсэн байна.

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж