МЭХ-ны ерөнхийлөгчийг хаалттайгаар сонгоно | News.MN

МЭХ-ны ерөнхийлөгчийг хаалттайгаар сонгоно

МЭХ-ны ерөнхийлөгчийг хаалттайгаар сонгоно

МЭХ-ны ерөнхийлөгчийг хаалттайгаар сонгоно

Монголын эмэгтэйчүүдийн холбоо/МЭХ/-ны нэгдсэн V чуулган өнөөдөр /2018.10.12/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хуралдааныг хаалттай горимоор хийж байгаа бөгөөд холбооны ерөнхийлөгчөө сонгох юм.

Оролцогчдын мэдээлж буйгаар холбооны ерөнхийлөгчид тус холбооны тэргүүн Ж.Эрдэнэчимэг, сэтгүүлч Б.Оюунгэрэл нар өрсөлдөнө, мөн нэмж хоёр эмэгтэй өрсөлдөж магадгүй аж. Гэхдээ одоо холбооны дүрмийн төслийг хэлэлцэж байгаа юм байна. Холбооны дүрэмд оруулах өөрчлөлтийг дагаж санал шүүмжлэл нэлээд өрнөж байна гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Учир нь дүрэмд өөрчлөлт оруулж чадахгүй бол холбооны ерөнхийлөгчийг 80 хүний саналаар тодруулах болж байгаа юм байна. Ингэхдээ санал өгөх эрхтэй дээрх 80 эмэгтэй нь Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтарч ажилладаг байгууллагын гишүүд аж.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөө сонгоход оролцоно гээд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 300 гаруй сумдаас төлөөлөл болж, 3000 эмэгтэй чуулсан ч өнөөдөр ердөө 80 нь санал өгөх эрхтэй оролцох болж буй нь шударга бус зүйл. Зөвхөн одоогийн ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг холбоог удирдахын тулд хийж буй алхам гэж хардах гишүүд ч цөөнгүй байна.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зов 2018-10-12 122.201.24.110

Миний эрхийг хамгаалж МЭХ Ямар ажил хийж дуугарсанг мэдэхгуй байна Багш эмч нар ажлын нохцол цалингаа нэмэгдуулэх гэж тэмцэж байхад ЭХ дуугарсанг санахгуй байна. Чимээгуй байгууллага устгах татан буулга

Зочин 2018-10-12 103.242.47.74

мОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮД ЭРДЭНЭЧИМЭГИЙГ үзэн ядаж байна БОЛИОЧЭЭ

Зочин 2018-10-12 103.242.47.74

Эрдэнэчимэг болиоч Монголын эмэгтэйчүүдийн нэрийг барж гадаад орнуудад уйдатлаа зугааллаа, баяжлаа Бусад жирийн эмэгтэйчүүд хил алхаж үзмээр байна хурлаа хүчингүй болго эмэгтэйчүүдийн төлөөллийг нэм ичиж амьдар ЭРДЭНЭЧИМЭГЭЭ

Зочин 2018-10-12 182.160.2.204

Нөгөө амбсийн үеийн авгай Эрдэнэчимэг мөн үү? Нөхөр шиг юм нь авгайдаа хэлээчээ. Олон нийтийн байгууллагыг хувьдаа өмчилчихөөд тэнэгтээд булхайцаад гүйгээд байх юм.

дэндүү удаан дэвсэж хэвтлээ одоо босоо 2018-10-12 103.26.194.234

нөхөртэйгэээнэ холбоог өмчилсөн юм шиг дарж хэвтчихээд юу ч хийдэггүй хийлшэдэггүй авгай одоо босож наад хэвтэрээ ажилтай золбоотой хүмүүст нь өгч үзээ

Болиосой 2018-10-12 103.26.194.134

Балай авгай болиосой яавч эрүүл биш байхаа яаж ч бодоод ойлгох аргагүй энэ олон жил юу ч хийхгүй хав дараад хэвтчихсэн хээл авдаггүй гэгчээр монголын эмэгтэйчүүдийг доромжлох газар юмуу хаашаан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж