МЭХ-ны ерөнхийлөгчийг хаалттайгаар сонгоно

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

МЭХ-ны ерөнхийлөгчийг хаалттайгаар сонгоно

МЭХ-ны ерөнхийлөгчийг хаалттайгаар сонгоно

Монголын эмэгтэйчүүдийн холбоо/МЭХ/-ны нэгдсэн V чуулган өнөөдөр /2018.10.12/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хуралдааныг хаалттай горимоор хийж байгаа бөгөөд холбооны ерөнхийлөгчөө сонгох юм.

Оролцогчдын мэдээлж буйгаар холбооны ерөнхийлөгчид тус холбооны тэргүүн Ж.Эрдэнэчимэг, сэтгүүлч Б.Оюунгэрэл нар өрсөлдөнө, мөн нэмж хоёр эмэгтэй өрсөлдөж магадгүй аж. Гэхдээ одоо холбооны дүрмийн төслийг хэлэлцэж байгаа юм байна. Холбооны дүрэмд оруулах өөрчлөлтийг дагаж санал шүүмжлэл нэлээд өрнөж байна гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Учир нь дүрэмд өөрчлөлт оруулж чадахгүй бол холбооны ерөнхийлөгчийг 80 хүний саналаар тодруулах болж байгаа юм байна. Ингэхдээ санал өгөх эрхтэй дээрх 80 эмэгтэй нь Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтарч ажилладаг байгууллагын гишүүд аж.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөө сонгоход оролцоно гээд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 300 гаруй сумдаас төлөөлөл болж, 3000 эмэгтэй чуулсан ч өнөөдөр ердөө 80 нь санал өгөх эрхтэй оролцох болж буй нь шударга бус зүйл. Зөвхөн одоогийн ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг холбоог удирдахын тулд хийж буй алхам гэж хардах гишүүд ч цөөнгүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж