Элчин сайдын яамдын фейсбүүк хуудсууд албажлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Элчин сайдын яамдын фейсбүүк хуудсууд албажлаа

Элчин сайдын яамдын фейсбүүк хуудсууд албажлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Фейсбүүк компани өөрийн төв оффистоо урьж, цахим дипломат ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах зэрэг өргөн сэдвээр санал солилцсон.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улсыг дэлхийд сурталчлахад цахим медиа, олон нийтийн сүлжээг түлхүү, үр өгөөжтэй ашиглах, мэдээллийн үнэн бодит байдал болон аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаагаа уулзалтын үеэр онцолж,  юуны түрүүнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын Фейсбүүк хуудсыг албажуулах шаардлагатай байгааг тэмдэглэсэн билээ. Фейсбүүк компаниас дээрх уулзалтын үеэр манай талаас тавьсан хамтын ажиллагааны саналуудыг ажил хэрэг болгож, Монгол Улсын 17 Элчин сайдын яамдын цахим хуудсыг албажуулснаа ГХЯ-нд мэдэгдлээ. Ингэснээр гадаад оронд оршин суугаа монгол иргэд үнэн бодит мэдээллийг найдвартай эх сурвалжаас цаг алдалгүй, шуурхай авах боломж бүрдэж буй юм.

Цаашид тус компанитай хамтран Монгол Улсын брэндинг хөгжүүлэх, хэрэглэгчдэд өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамгийн анхны e-chembassy буюу цахим элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах, цахим ертөнцөд илгээн ажиллуулах, Фейсбүүкийг дэлхийн улс гүрнүүдийн хооронд найрсаг харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сурталчлахад ашиглах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Фейсбүүк хуудас нь баталгаажсан ДТГ-уудын хаяг 

ХотУлсДТГ-ын нэрФейсбүүк холбоос
1.АстанаБүгд Найрамдах Казахстан УлсБНКУ дахь Монгол Улсын ЭСЯhttps://www.facebook.com/Embassy-of-Mongolia-to-the-Republic-of-Kazakhstan-1963210810632267/
2.БудапештУнгар УлсМонгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯhttps://www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-Budapest-1490672767918116/
3.БээжинБүгд Найрамдах Хятад Ард УлсБНХАУ дахь Монгол Улсын ЭСЯhttps://www.facebook.com/MongolianEmbassy/
4.ВаршавБүгд Найрамдах Польш УлсБНПУ дахь Монгол Улсын ЭСЯhttps://www.facebook.com/ESYWAW/
5.ВашингтонАмерикийн Нэгдсэн УлсАНУ дахь Монгол Улсын ЭСЯhttps://www.facebook.com/MongoliaDC/
6.ВенаБүгд Найрамдах Австри УлсБНАУ дахь Монгол Улсын ЭСЯhttps://www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-Vienna-1768262430068047/
7.КанберраАвстралийн Холбооны УлсМонгол Улсаас АХУлсад суугаа ЭСЯhttps://www.facebook.com/MongolianEmbassyAU/
8.ЛондонИх Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант УлсИБУИНВУ дахь Монгол Улсын ЭСЯhttps://www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-the-UK-1400255040231433/
9.МоскваОросын Холбооны УлсОХУ дахь Монгол Улсын ЭСЯhttps://www.facebook.com/embasmongru/
10.РомБүгд Найрамдах Итали УлсБНИУ дахь Монгол Улсын ЭСЯhttps://www.facebook.com/MongolianEmbassyItaly/
11.ПрагаЧех УлсЧех Улс дахь Монгол Улсын ЭСЯhttps://www.facebook.com/Embassy-of-Mongolia-to-the-Czech-Republic-420214891411555/
12.СөүлБүгд Найрамдах Солонгос УлсБНСУ дахь Монгол Улсын ЭСЯhttps://www.facebook.com/embassy.mongolia.31
13.СингапурБүгд Найрамдах Сингапур УлсБНСУ дахь Монгол Улсын ЭСЯhttps://www.facebook.com/EmbassyOfMongoliaInSingapore/
14.ТокиоЯпон УлсЯпон Улс дахь Монгол Улсын ЭСЯhttps://www.facebook.com/MongolEmb/
15.ХанойБүгд Найрамдах Социалист Вьетнам УлсБНСВУ дахь Монгол Улсын ЭСЯhttps://www.facebook.com/MonEmbHanoi/
16.СтокгольмШведийн Вант УлсШведийн Вант Улс дахь Монгол Улсын ЭСЯhttps://www.facebook.com/embassyofmongolia.sweden/
17.ЖеневШвейцарийн Холбооны УлсНҮБ дахь Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн Газарhttps://www.facebook.com/MongolianEmbassyGeneva/

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж