Цэрэггүй бүсээс тэсрэх бөмбөгүүдийг зайлуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Цэрэггүй бүсээс тэсрэх бөмбөгүүдийг зайлуулж байна

Цэрэггүй бүсээс тэсрэх бөмбөгүүдийг зайлуулж байна

Хойд ба Өмнөд Солонгос олон жил үргэлжилсэн зөрчил, мөргөлдөөнөө дуусгахын төлөө хийж буй алхам бол цэрэггүй бүсийг тэсрэх бөмбөгнөөс ангижруулж эхэлсэн явдал болж байна.

248 км газар үргэлжлэх цэрэггүй бүс нь Хойд, Өмнөд Солонгосын газар нутгийг заагладаг байна.  “Энэ долоо хоногийн даваа гаригаас /2018.10.08/ эхэлсэн уг үйл ажиллагаанд Өмнөд, Хойд Солонгосын цэргийн мэргэжилтнүүд идэвхтэй оролцож байгаа” хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн юм. Тэд гурван долоо хоногийн дотор цэрэггүй бүсийг газрын минагаас ангижруулахаар төлөвлөж байна.

Солонгосчуудын энх тайвны яриа хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх дараагийн алхам нь уг бүсэд байрлах хилийн харуулын байрнуудыг хорогдуулах бөгөөд энэ оны арванхоёрдугаар сараас өмнө тэдгээрээс бүрэн ангижрах төлөвлөгөөтэй байгаа юм.

Цэрэггүй бүсээс тэсрэх бөмбөгийг гаргаж эхэлсэн нь 2000 он гарснаас хойших анхны тохиолдол болж байна.

Цэрэггүй бүсэд нийтдээ 2 сая орчим тэсрэх бөмбөг байгаагаас гадна 1950-1953 онд өрнөсөн Солонгосын дайнд амиа алдсан 300 орчим НҮБ, Хойд Солонгосын цэргүүд, мөн тоо нь тодорхойгүй Өмнөд Солонгос, Хятадын цэргүүд нойрсож байгаа аж. Тэдгээр цэргүүдийн цогцсыг цэрэггүй бүсээс олж, гарган оршуулах ажлыг ч мөн хийхээр төлөвлөжээ.

Тэдний хэрэгжүүлэх эдгээр алхмууд нь “Панмунжоны энх тайвны тунхаглал”-д заасан алхмууд шийдвэртэй хэрэгжиж эхэлж байгаагийн илрэл болж байна.

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж