Сансрын шинжлэх ухаан тэр дундаа пуужин буюу сансрын хөлөг хөөргөх асуудал үргэлж эрсдэл дагуулж байдаг. ОХУ өчигдөр /2018.10.11/ дэлхийн хамгийн алдартай, хамгийн удаан ашиглагдаж буй “Союз” сансрын хөлгөө Олон улсын сансрын станц руу хөөргөжээ. Харамсалтай нь, “Союз” хөлөг хөөрөөд удалгүй Казакстанд ослын буулт хийсэн байна.
Хөлөг дотор NASA-гын нисгэгч Ник Хаги, ОХУ-ын сансрын нисгэгч Алексей Овчинин нар байсан бөгөөд ослын аюулгүйн системийн тусламжтайгаар амьд гарчээ. Одоогоор ОХУ тус хэрэг дээр хавтаст хэрэг нээн мөрдөн шалгаж байгаа аж.
Өчигдөр болсон уг осол нь орчин үеийн ОХУ-ын түүхэнд хүн тээвэрлэж байгаад осолдож буй анхны тохиолдол болсон. Ослын буултаас болж ойрын үед Олон улсын сансрын станц руу сансрын нисгэгч илгээх боломжгүй болж байна. Учир нь 2011 оноос хойш одоог хүртэл Олон улсын сансрын станц руу зорчигч тээвэрлэдэг цорын ганц хөлөг нь “Союз” хөлөг байсан юм. “Союз” хөлгийн дараагийн сансрын аялал арван хоёрдугаар сарын 20-нд байжээ.
Эх сурвалж: http://www.spacedaily.com
Холбоотой мэдээ