Ц.Будхүү: FB BOOST хийгээд шууд борлуулалт нэмэгдэнэ гэж бодож болохгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.12-нд нийтлэгдсэн

Ц.Будхүү: FB BOOST хийгээд шууд борлуулалт нэмэгдэнэ гэж бодож болохгүй

Өнөө үед дийлэнх компаниуд өөрийн маркетингийн хэрэгсэлдээ нийгмийн сүлжээ, тэр дундаа FACEBOOK пейж ихээхэн ашиглах болжээ. Тэгвэл Facebook пейж нь тухайн компанийн борлуулалтад хэрхэн нөлөө үзүүлдэг талаар SMC consulting төслийн багийг үүсгэн байгуулагч, Мишээл групп ХХК-н Бизнес, хөгжил маркетингийн албаны дарга, Нийслэл дэлгэц ХХК-н Ерөнхий менежер Ц.Будхүүтэй ярилцлаа.

Бизнесийн байгууллагууд орчин үед FB BOOST ихээр хийх болж. Энэ нь тухайн компанийн борлуулалтад хэрхэн нөлөөлдөг вэ?

Юуны өмнө Facebook пейжийн үндсэн зориулалт талаас нь сайтар харах хэрэгтэй. Ямар брэнд, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг, хэнд, ямар зорилгоор хүргэх гэж байгаа зэргээс хамаарч пейжийн төрөл, харагдац, ажиллагаа зэрэг нь харилцан адилгүй байдаг. Facebook пейж нь хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх олон төрлийн арга хэрэгсэлтэй байдаг бөгөөд, үүнийг нь зарим компаниуд бүрэн ашиглахгүйгээр зөвхөн ямар нэг постыг BOOST хийснээр борлуулалт шууд өснө гэж буруу ойлгодог. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа зарим компаниуд ямар нэг ач холбогдолгүй, логик дэс дараалалгүй, хэнд зориулагдсан нь тодорхойгүй янз бүрийн мэдээллийг BOOST хийж байгаа нь харагддаг.

Тэгвэл FB BOOST-г ямар байдлаар ашиглавал илүү үр дүнтэй вэ?

FB BOOST бол маркетингийн олон төрлийн сурталчилгааны сувгуудын нэг жижиг хэсэг гэдгийг эхлээд анхаарах хэрэгтэй. Юуны өмнө тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгчид хэн бэ? Зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын онцлог шинж чанар, тэдгээрийн маркетинг, борлуулалтын бодлого ямар байна вэ? зэрэг энгийн бөгөөд хамгийн чухал суурь судалгаануудыг хийсний үндсэн дээр Маркетингийн төлөвлөгөө гаргана. Улмаар маркетингийн төлөвлөгөөнд суурилсан Маркетингийн зардлын төлөвлөгөө гарах бөгөөд, тэрхүү зардлын төлөвлөгөөнд сувгийн сонголт дээр тусгагдаж байгаа жижигхэн хэсэг нь Facebook BOOST гэдгийг ойлгох хэрэгтэй. Сайн судалгаа, сайн төлөвлөгөөний үндсэн дээр Facebook BOOST зөв мэдээллээ хэрэглэгчдэд хүргэж, борлуулалтад нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Зарим барааны борлуулалт дээр FB BOOST өндөр нөлөө үзүүлдэг, зарим дээр нь ердөө нөлөө үзүүлдэггүй гэж олон хүн ярьж байсныг сонсч байсан юм байна. Энэ тал дээр юу гэж бодож байна?

Ямар брэнд дээр Facebook BOOST хийж байна гэдгээс шалтгаалж тухайн мэдээллийн үр дүнд борлуулалт өсөх эсхүл нөлөө үзүүлэхгүй тохиолдол байна. Жишээ нь: Говь ХК компанийн пальтоны үнэ ердөө 3 хоног 50% хямдарчээ гэвэл борлуулалтад нөлөөлөх нөлөө өндөр байна. Учир нь Говь гэдэг брэнд нь нийгэмд хүчтэй байна. Тэгвэл Гранд плаза дээр борлуулагдаж байгаа Турк пальто 3 хоног 50% хямдарчээ гэвэл борлуулалтын нөлөөлөл нь Говь-той харьцуулахад маш бага байх юм.

Эндээс харахад ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээний суурь судалгаануудыг хийж, түүнд тохирсон маркетингийн төлөвлөгөө гаргаж, хэрэглэгчдэд илүү сайн таниулж, брэндээ хүчтэй болгосон цагт энэ Facebook BOOST гэсэн цэсийг борлуулалтын өндөр нөлөөтэйгөөр ашиглах боломжтой харагдаж байна.

Дөнгөж шинээр нээгдэж байгаа үйлчилгээний газрууд FB BOOST хийж борлуулалтаа өсгөх боломжтой юу?

Дөнгөж нээгдсэн газар BOOST хийж борлуулалтаа өсгөх боломжтой ч, сайн төлөвлөөгүй сурталчилгаа нь: Богино хугацаанд борлуулалт өсөөд, дунд хугацаанд борлуулалт унах шалтгаан болно. Аливаа бизнес нэг удаагийн өндөр борлуулалт гэхээсээ илүү урт хугацааны үр ашигтай борлуулалт дээр хөгжиж дэвшдэг. Тиймд эхнээс нь сайтар судалгаатай, сайн төлөвлөгөөтэйгөөр сурталчилгаа явуулбал илүү үр дүнтэй юм.

Ярилцсанд баярлалаа

SMC consulting төслийн багтай холбогдох холбоос: https://www.facebook.com/SMconsultingmongolia/

Холбоо барих: 8809-2039 /төслийн багийн гишүүн/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж